Return to Video

Гараа угаахын ач тус

  • 0:00 - 0:06
    250 бага насны хүүхэдтэй
  • 0:06 - 0:09
    онгоц осолдох гэж байна гээд төсөөл дөө.
  • 0:09 - 0:12
    Танд үүнийг болиулах арга
    байсан бол та яах вэ?
  • 0:12 - 0:14
    Харин одоо
  • 0:14 - 0:18
    таваас доош насны дүүрэн хүүхэдтэй
    60 ширхэг онгоц
  • 0:18 - 0:21
    өдөр бүр осолддог гээд төсөөл дөө.
  • 0:21 - 0:24
    Энэ бол таван нас хүрэхээсээ
    өмнө хорвоог орхидог
  • 0:24 - 0:25
    хүүхдийн тоо.
  • 0:25 - 0:29
    6.6 сая хүүхэд
  • 0:29 - 0:32
    таван насныхаа төрсөн өдрийг
    тэмдэглэж чаддагүй.
  • 0:32 - 0:35
    Эдгээр эндэгдлийн ихэнх нь
    урьдчилан сэргийлэх боломжтой.
  • 0:35 - 0:37
    Энэ бодол намайг сэтгэлээр унагах биш,
  • 0:37 - 0:38
    намайг уурлуулж,
  • 0:38 - 0:41
    бас шийдэмгий болгодог.
  • 0:41 - 0:43
    Суулгалт, хатгаа хоёр
  • 0:43 - 0:44
    таваас доош насны хүүхдүүдийн
  • 0:44 - 0:47
    хамгийн түгээмэл
    үхлийн шалтгаан байдаг.
  • 0:47 - 0:49
    Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • 0:49 - 0:51
    арга нь ямар нэг ухаалаг,
  • 0:51 - 0:54
    шинэ технологийн нээлт биш,
  • 0:54 - 0:59
    харин хүн төрөлхтөний хамгийн анхны
    нээлтүүдийн нэг болох
  • 0:59 - 1:02
    энгийн саван.
  • 1:02 - 1:04
    Гараа савандаж угаахыг
  • 1:04 - 1:06
    бид төдийлөн тоодоггүй ч,
  • 1:06 - 1:08
    суулга өвчнийг тавин хувь,
  • 1:08 - 1:12
    амьсгалын замын өвчнийг гуравны нэгээр
    бууруулах боломжтой.
  • 1:12 - 1:14
    Гараа савандаж угаах нь
  • 1:14 - 1:18
    ханиад томуу, нүдний халдварт өвчин,
  • 1:18 - 1:21
    SARS-ын тохиолдлыг багасгахад нөлөөтэй.
  • 1:21 - 1:23
    Мөн сүүлийн үед тогтоосноор
  • 1:23 - 1:26
    холер болон Эбола вирусын халдварыг
  • 1:26 - 1:27
    бууруулах гол хүчин зүйлийн нэг нь
  • 1:27 - 1:30
    гараа тогтмол савандаж угаах.
  • 1:30 - 1:33
    Гараа савандаж угааснаар
    хүүхдүүд сургууль завсарддаггүй.
  • 1:33 - 1:36
    Нярай хүүхдийг эндэгдлээс сэргийлдэг.
  • 1:36 - 1:38
    Гараа савандах нь
  • 1:38 - 1:41
    хүүхдийн амийг аврах
  • 1:41 - 1:43
    хамгийн хямд төсөр арга.
  • 1:43 - 1:47
    Ингэснээр жилд 600 мянга гаруй
    хүүхдийг аварна.
  • 1:47 - 1:50
    Энэ нь нялх, жоохон хүүхдүүдээр дүүрэн
  • 1:50 - 1:52
    өдөрт 10 ширхэг
  • 1:52 - 1:54
    зорчигч тээврийн онгоцыг
  • 1:54 - 1:57
    осолдохоос аварна гэсэн үг.
  • 1:57 - 1:59
    Үүнийг нийтийн эрүүл мэндийн
  • 1:59 - 2:02
    маш хэрэгтэй санаачлага гэдэгтэй
    та санал нийлэх байх.
  • 2:02 - 2:04
    Одоо ганцхан минутыг
  • 2:04 - 2:07
    өөрийнхөө хажууд байгаа хүнтэй
    танилцахад зарцуулахыг хүсье.
  • 2:07 - 2:09
    Зүгээр гар барьвал ямар вэ?
  • 2:09 - 2:11
    Гар бариарай.
  • 2:11 - 2:13
    За, одоо нэг нэгэнтэйгээ танилцаарай.
  • 2:13 - 2:14
    Тэд үнэхээр хөөрхөн байна.
  • 2:14 - 2:16
    За.
  • 2:16 - 2:18
    Харин одоо танд
  • 2:18 - 2:21
    дөнгөж гар барьсан хүн чинь
  • 2:21 - 2:23
    угаалгын өрөө орсныхоо дараа
  • 2:23 - 2:25
    гараа угаагаагүй гэвэл ямар байна?
    (Инээд)
  • 2:25 - 2:29
    Тэд тийм ч хөөрхөн харагдахаа
    больчихсон уу?
  • 2:29 - 2:32
    Жаахан онцгүй гэдэгтэй
    та санал нийлэх байх.
  • 2:32 - 2:34
    Статистикийн үзүүлэлтээр
  • 2:34 - 2:36
    дэлхий даяар таван хүн тутмын
  • 2:36 - 2:39
    дөрөв нь угаалгын өрөөнөөс гарахдаа
  • 2:39 - 2:40
    гараа угаадаггүй байна.
  • 2:40 - 2:42
    Мөн л адилхан,
  • 2:42 - 2:45
    бидэнд тансаг угаалгын өрөө,
  • 2:45 - 2:48
    крантны ус, саван байсан ч угаадаггүй.
  • 2:48 - 2:51
    Хамгийн их хүүхдийн эндэгдэлтэй орнуудад
  • 2:51 - 2:53
    энэ үзэгдэл яг ижил.
  • 2:53 - 2:55
    Яагаад? Саван байхгүй гэж үү?
  • 2:55 - 2:58
    Үнэндээ саван байдаг.
  • 2:58 - 3:01
    Энэтхэг улсын айл өрхүүдийн 90 хувь,
  • 3:01 - 3:04
    Кени улсын 94 хувьд нь
  • 3:04 - 3:05
    саван байдаг.
  • 3:05 - 3:09
    Тэр байтугай хамгийн бага савантай гэгдэх
  • 3:09 - 3:13
    Этиопт тал хувь нь савантай.
  • 3:13 - 3:14
    Тэгвэл яагаад?
  • 3:14 - 3:17
    Хүмүүс яагаад гараа угаахгүй байна вэ?
  • 3:17 - 3:19
    Яагаад миний Энэтхэгт танилцсан
  • 3:19 - 3:22
    Маянк гэх энэ хүү
  • 3:22 - 3:23
    гараа угаахгүй байна вэ?
  • 3:23 - 3:26
    Маянк хүүгийн гэрт
  • 3:26 - 3:28
    саванг усанд ороход,
  • 3:28 - 3:30
    хувцсаа угаахад,
  • 3:30 - 3:33
    аяга тавгаа угаахад хэрэглэдэг.
  • 3:33 - 3:35
    Аав, ээж хоёр нь заримдаа
  • 3:35 - 3:37
    үнэтэй хэрэглээ гэж бодоод
  • 3:37 - 3:39
    шүүгээндээ хадгалдаг.
  • 3:39 - 3:42
    Савангаа дэмий үрэхгүйн тулд хүүгээс
    хол байлгадаг.
  • 3:42 - 3:44
    Дунджаар, Маянкийн гэр бүлд
  • 3:44 - 3:46
    саванг хамгийн ихдээ өдөрт нэг удаа
  • 3:46 - 3:49
    гараа угаахад ашигладаг.
  • 3:49 - 3:50
    Заримдаа бүр долоо хоногт
  • 3:50 - 3:53
    нэг удаа угаах нь ч бий.
  • 3:53 - 3:55
    Үүний үр дагавар ямар байна вэ?
  • 3:55 - 3:58
    Хүүхдүүд хамгийн их хайрлуулж,
  • 3:58 - 4:01
    хамгаалагдах учиртай газар болох
  • 4:01 - 4:03
    гэртээ өвчин авч байна.
  • 4:04 - 4:06
    Та хаанаас гараа угааж сурснаа сана.
  • 4:06 - 4:09
    Гэртээ сурсан уу?
  • 4:09 - 4:12
    Сургуульдаа юу?
  • 4:12 - 4:14
    Зан үйл судлаачид
  • 4:14 - 4:17
    бага насандаа олж авсан дадлаа
  • 4:17 - 4:20
    өөрчлөхөд маш хэцүү гэж хэлэх байх.
  • 4:22 - 4:25
    Гэвч бид бусдын хийж байгааг дуурайдаг.
  • 4:25 - 4:27
    Харин нийгмийн хэм хэмжээ
  • 4:27 - 4:31
    бидний үйл хөдлөлийг өөрчилж байдаг.
  • 4:31 - 4:33
    Энд хувийн хэвшлийн оролцоо хэрэгтэй.
  • 4:33 - 4:37
    Секунд тутам Ази болон Африкт
  • 4:37 - 4:40
    111 эх хүн
  • 4:40 - 4:44
    энэ саванг гэр бүлээ хамгаалахаар
    авах болно.
  • 4:44 - 4:46
    Энэтхэгт олон эмэгтэй
  • 4:46 - 4:48
    ариун цэвэр, өвчний талаар
  • 4:48 - 4:52
    энэхүү Лайфбой брэндийн савангаас
    олж мэдсэн гэж хэлнэ.
  • 4:52 - 4:54
    Энэ шиг алдартай брэндүүд
  • 4:54 - 4:56
    бүтээгдэхүүнээ борлуулдаг газартаа
  • 4:56 - 4:58
    сайн үйлс хийж байх үүрэгтэй.
  • 4:58 - 5:01
    Энэхүү итгэл үнэмшил, мөн Юнилевер
    компаний цар хүрээ
  • 5:01 - 5:04
    гараа савангаар угаах,
    ариун цэвэр сахих талаар
  • 5:04 - 5:08
    эдгээр ээжүүдэд заах боломжийг
    бидэнд олгодог.
  • 5:08 - 5:11
    Том компаниуд, мөн брэндүүд
  • 5:11 - 5:13
    нийгмийн хэм хэмжээг өөрчилж,
  • 5:13 - 5:15
    "зөрүүд" дадал зуршлыг
  • 5:15 - 5:17
    залруулж чадна.
  • 5:17 - 5:18
    Та бод доо.
  • 5:18 - 5:22
    Маркетингийн мэргэжилтнүүд бүхий л цагаа
  • 5:22 - 5:26
    биднийг нэг брэндээс нөгөө рүү шилжихийг
    ятгахад зарцуулдаг.
  • 5:26 - 5:29
    Үнэндээ тэд шинжлэх ухаан, тоо баримтыг
  • 5:29 - 5:32
    маргахын аргагүй мэдээ болгож чаддаг.
  • 5:32 - 5:34
    Тэднийг гараа савандаж угаах тухай
  • 5:34 - 5:37
    ийм хүчтэй мэдээг түгээхэд
    тэднийг бүх хүчээ
  • 5:37 - 5:40
    дайчилж байна гээд
    та нэг төсөөлөөд үзээрэй.
  • 5:40 - 5:43
    Санхүүгийн ашиг олох зорилго нь
    дэлхийн эрүүл мэндийн
  • 5:43 - 5:45
    үр нөлөөг өөрчилж байна.
  • 5:45 - 5:47
    Гэхдээ энэ хэдэн зууны турш
    болсоор ирсэн.
  • 5:47 - 5:50
    Лайфбой брэнд анх 1894 онд
  • 5:50 - 5:51
    хатан хаан Викториягийн үеийн Англид
  • 5:51 - 5:54
    холер өвчинтэй тэмцэх зорилгоор
    үүсгэн байгуулсагдсан.
  • 5:54 - 5:56
    Өнгөрсөн долоо хоногт би
    эрүүл мэндийн сайдын хамт
  • 5:56 - 5:58
    Гана улсад очоод ирсэн.
  • 5:58 - 5:59
    Учир нь Ганад яг одоо
  • 5:59 - 6:01
    холерийн халдвар дэгдээд байгаа.
  • 6:02 - 6:04
    118 жилийн дараа
  • 6:04 - 6:06
    асуудлын шийдэл яг хэвээрээ.
  • 6:06 - 6:08
    Тэдэнд энэ саванг
  • 6:08 - 6:10
    хүрэлцээтэй байлгаж,
  • 6:10 - 6:11
    тэднийг хэрэглэж байгаа
    эсэхэд анхаарах.
  • 6:11 - 6:13
    Учир нь энэ бол холерийг
  • 6:13 - 6:17
    зогсоох шалгарсан арга.
  • 6:17 - 6:19
    Миний бодлоор, энэхүү ашиг олох
  • 6:19 - 6:21
    зорилго маш хүчтэй.
  • 6:21 - 6:23
    Заримдаа хамгийн сайн ажилладаг
  • 6:23 - 6:26
    сайн дурын эсвэл улсын байгууллагаас ч
    илүү хүчтэй.
  • 6:26 - 6:28
    Засгийн газар бүхий л чадлаараа
  • 6:28 - 6:31
    ялангуяа холер эсвэл
  • 6:31 - 6:33
    яг одоо тархаад байгаа Эбола вирус шиг
  • 6:33 - 6:35
    тахалт өвчнүүдтэй
  • 6:35 - 6:37
    эрэмбэ дарааллаар нь тэмцэж байна.
  • 6:37 - 6:40
    Төсөв байнга олдоод байдаггүй.
  • 6:40 - 6:42
    Үүнийг сонсоод та
  • 6:42 - 6:44
    гараа угаахыг өдөр тутмын
    дадал болгохын тулд
  • 6:44 - 6:46
    яах ёстой юм бол гэж бодох байх.
  • 6:46 - 6:49
    Ингэхийн тулд
  • 6:49 - 6:53
    тогтмол санхүүжилт шаардлагатай.
  • 6:53 - 6:58
    Товчхондоо, нийтийн эрүүл мэндийн төлөө
    ажилладаг газрууд
  • 6:58 - 7:00
    яг үнэндээ гараа савандаж угаахыг
    сурталчилдаг
  • 7:00 - 7:03
    савангийн компаниудаас хамааралтай.
  • 7:03 - 7:05
    Бидэнд USAID,
  • 7:05 - 7:08
    Дэлхийн Гараа Савангаар Угаах
    Төр, Хувийн Хэвшлийн Түншлэл,
  • 7:08 - 7:12
    Лондонгийн Ариун Цэвэр болон Халуун Бүсийн
    Эрүүл мэндийн Сургууль,
  • 7:12 - 7:14
    Плэн, УотэрЭйд зэрэг олон найзууд бий.
  • 7:14 - 7:15
    Тэд бүгд үүнийг
  • 7:15 - 7:19
    олон талын ашигтай
    хамтын ажиллагаа гэж итгэж байгаа.
  • 7:19 - 7:21
    Төрийн байгууллагад
  • 7:21 - 7:24
    зорилгодоо хүрэхэд нь тусална.
  • 7:24 - 7:26
    Хувийн хэвшлийхэнд гараа угаадаг
  • 7:26 - 7:28
    шинэ үеийн хүмүүсийг
  • 7:28 - 7:29
    бэлдэж өгнө.
  • 7:29 - 7:32
    Хамгийн чухал нь,
  • 7:32 - 7:34
    хамгийн эмзэг хэсэгт ашигтай.
  • 7:34 - 7:36
    10 сарын 15-нд
  • 7:36 - 7:39
    Дэлхийн Гараа Угаах өдөр болно.
  • 7:39 - 7:40
    Сургуулиуд, байгууллагууд,
  • 7:40 - 7:42
    төрийн болон
  • 7:42 - 7:45
    хувийн хэвшлийн найзууд маань,
  • 7:45 - 7:47
    өрсөлдөгч нар маань хүртэл
  • 7:47 - 7:49
    гар нийлүүлэн
  • 7:49 - 7:51
    нийтийн эрүүл мэндийн
    дэлхийн хамгийн чухал
  • 7:51 - 7:53
    аяныг тэмдэглэн өнгөрүүлэх болно.
  • 7:53 - 7:54
    Ингэхийн тулд
  • 7:54 - 7:57
    нөгөө л хувийн хэвшлийнхэн
    өөрчлөлт хийх арга бол
  • 7:57 - 8:01
    бүтээлчээр сэтгэсэн, маш том
  • 8:01 - 8:03
    ухуулга сурталчилгаа явуулах юм.
  • 8:03 - 8:06
    Жишээ нь, бид "Хүүхдүүдэд
    5 нас хүрэхэд нь тусалъя"
  • 8:06 - 8:09
    сэдвийн дор хүн бүрт
  • 8:09 - 8:11
    аль болох ойр тусах аргаар
  • 8:11 - 8:13
    гараа угааж байхыг сануулсан
  • 8:13 - 8:15
    гайхалтай кинонуудыг бүтээсэн.
  • 8:15 - 8:17
    30 сая гаруй хүн үүнийг үзсэн.
  • 8:17 - 8:19
    Энэ тухай яриа интернетэд одоо ч
    үргэлжилсээр байгаа.
  • 8:19 - 8:22
    Би та бүхнээс тавхан минут зарцуулаад
  • 8:22 - 8:25
    тэр кинонуудыг үзэхийг хүсч байна.
  • 8:25 - 8:27
    Би дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг
  • 8:27 - 8:29
    Мали улсаас гаралтай.
  • 8:29 - 8:32
    Манай гэрт оройн хоол болгон дээр
  • 8:32 - 8:34
    нийгмийн шударга ёсны тухай
    ярилцдаг байсан.
  • 8:34 - 8:37
    Би Европын нэр хүндтэй сургуульд
    нийтийн эрүүл мэндээр сурсан.
  • 8:37 - 8:39
    Би улсдаа хэдхэн байдаг
  • 8:39 - 8:42
    эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол
    эзэмшсэн эмэгтэйчүүдийн нэг байх.
  • 8:42 - 8:45
    Бас гараа савангаар угаах сэдвээр
  • 8:45 - 8:47
    докторын зэрэг хамгаалсан ганц хүн.
  • 8:48 - 8:49
    (Инээд)
  • 8:49 - 8:53
    (Алга ташилт)
  • 8:56 - 8:58
    Есөн жилийн өмнө
  • 8:58 - 9:01
    нийтийн эрүүл мэндээр амжилттай
    ажиллаж чадвал
  • 9:01 - 9:05
    дэлхий дээрх хамгийн хэрэгтэй бүтээл болох
    саванг зарж сурталчлан,
  • 9:05 - 9:08
    хамгийн том хувь нэмрээ
  • 9:08 - 9:10
    оруулж чадахаа ойлгосон.
  • 9:10 - 9:12
    Аль ч эрүүл мэндийн стандартаар
  • 9:12 - 9:14
    хамгийн томд тооцогдох
  • 9:14 - 9:16
    гар угаах хөтөлбөрийг
    бид хэрэгжүүлж байна.
  • 9:16 - 9:18
    Үүнд нийт 16 орны
  • 9:18 - 9:22
    183 сая хүн хамрагдсан.
  • 9:23 - 9:25
    Манай багийнхан 2020 он гэхэд
  • 9:25 - 9:29
    нэг тэрбумд хүргэх зорилт тавьсан.
  • 9:29 - 9:31
    Сүүлийн 4 жилийн хугацаанд
  • 9:31 - 9:33
    энэ бизнес 2 оронтой тоогоор нэмэгдсэн ба
  • 9:33 - 9:37
    савангийн хэрэглээ нэмэгдсэн бүх газарт
  • 9:37 - 9:40
    хүүхдийн эндэгдэл буурсан.
  • 9:40 - 9:42
    Бизнесийн өсөлт, аварсан хүний тоо
  • 9:42 - 9:44
    хоёрыг адилтгах нь
  • 9:44 - 9:48
    зарим хүмүүст таагүй
    сонсогдож магадгүй л дээ.
  • 9:48 - 9:50
    Гэхдээ бизнесийн өсөлт л
  • 9:50 - 9:52
    бидэнд илүү ихийг хийх боломж олгож байна.
  • 9:52 - 9:56
    Бизнесийн өсөлт байхгүй бол,
    мөн үүний талаар ярихгүйгээр
  • 9:56 - 9:58
    бидний хүссэн өөрчлөлт ирэхгүй.
  • 9:59 - 10:01
    Өнгөрсөн долоо хоногт би багийхантайгаа
  • 10:01 - 10:04
    дөнгөж төрсөн нялх үрсээ алдаж,
  • 10:04 - 10:07
    адилхан зовлон амссан
  • 10:07 - 10:09
    ээж нартай уулзсан.
  • 10:09 - 10:12
    Би бол эх хүн.
    Би үүнээс илүү агуу мөртлөө,
  • 10:12 - 10:15
    үүнээс илүү уй гашууг төсөөлж чадахгүй.
  • 10:15 - 10:18
    Энэ эмэгтэй Мьянмарых.
  • 10:18 - 10:20
    Түүний инээмсэглэл
    хамгийн үзэсгэлэнтэй нь.
  • 10:20 - 10:22
    Амьдрал хоёр дахь боломж олгоход
  • 10:22 - 10:24
    ингэж инээмсэглэдэг гэж би боддог.
  • 10:24 - 10:28
    Хүү Мьо нь түүний хоёр дахь хүүхэд.
  • 10:28 - 10:30
    Тэр охинтой байсан боловч
  • 10:30 - 10:32
    охин нь гурвхан долоо хоногтойдоо
    нас барсан.
  • 10:32 - 10:34
    Эндсэн хүүхдүүдийн ихэнх нь
  • 10:34 - 10:36
    амьдралынхаа эхний сард
  • 10:36 - 10:38
    энддэг гэдгийг бид мэддэг.
  • 10:38 - 10:41
    Хэрвээ туршлагатай эх баригч бүрт
  • 10:41 - 10:43
    саван өгч,
  • 10:43 - 10:45
    хүүхдүүдэд хүрэхээсээ өмнө
    савангаар угаадаг болбол
  • 10:45 - 10:47
    энэ тоог багасгаж болно
  • 10:47 - 10:49
    гэдгийг бид бас мэднэ.
  • 10:49 - 10:51
    Энэ л намайг зоригжуулдаг.
  • 10:51 - 10:53
    Энэ бодол намайг даалгавраа үргэлжлүүлж,
  • 10:53 - 10:55
    тэр нэгэн эмэгтэйг
  • 10:55 - 10:57
    хэрэгтэй зүйлээр нь хангаж
  • 10:57 - 10:59
    дэлхий дээрх хамгийн гайхалтай ажил болох
  • 10:59 - 11:01
    дөнгөж мэндэлсэн үрээ асрах
  • 11:01 - 11:03
    боломж олгоход тусалдаг.
  • 11:03 - 11:05
    Дараагийн удаа та шинэхэн ээж болон
  • 11:05 - 11:07
    түүний гэр бүлд бэлэг авахдаа
  • 11:07 - 11:10
    удаан хайх хэрэггүй, саван бэлэглээрэй.
  • 11:10 - 11:13
    Энэ бол нийтийн эрүүл мэндийн салбарын
    хамгийн гоё бүтээл.
  • 11:13 - 11:16
    Таныг бидэнтэй нэгдэж гар угаахыг
  • 11:16 - 11:18
    таны болон бидний
    өдөр тутмын амьдралын
  • 11:18 - 11:20
    нэг хэсэг болгож,
  • 11:20 - 11:23
    Мьо шиг олон хүүхдэд таван насныхаа
    төрсөн өдрийг тэмдэглэхэд
  • 11:23 - 11:24
    туслана гэж найдаж байна.
  • 11:24 - 11:25
    Баярлалаа.
  • 11:25 - 11:28
    (Алга ташилт)
Title:
Гараа угаахын ач тус
Speaker:
Мириам Сидибэ
Description:

Мириам Сидибэ бол хүүхдийн эрүүл мэндийн төлөө тэмцэгч. Түүний тэмцлийн зэвсэг юу вэ гэж үү? Гарын саван. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хямд төсөр чанараараа гараа хөөсөртөл нь савандаж угаах аргыг юу ч гүйцэхгүй. Ингэснээр хатгаа, суулгалт, холер гэх мэт олон өвчний эрсдлийг бууруулна. Нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн, тэрээр гарын ариун цэвэр сахиулах, орон нутгийн бизнесийн тогтвортой байдлыг дэмжих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ухаалаг шийдлийг дэвшүүлжээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:41

Mongolian subtitles

Revisions