1 00:00:00,408 --> 00:00:06,170 250 бага насны хүүхэдтэй 2 00:00:06,170 --> 00:00:08,971 онгоц осолдох гэж байна гээд төсөөл дөө. 3 00:00:08,971 --> 00:00:12,390 Танд үүнийг болиулах арга байсан бол та яах вэ? 4 00:00:12,390 --> 00:00:14,361 Харин одоо 5 00:00:14,361 --> 00:00:18,000 таваас доош насны дүүрэн хүүхэдтэй 60 ширхэг онгоц 6 00:00:18,000 --> 00:00:21,210 өдөр бүр осолддог гээд төсөөл дөө. 7 00:00:21,210 --> 00:00:23,772 Энэ бол таван нас хүрэхээсээ өмнө хорвоог орхидог 8 00:00:23,772 --> 00:00:25,307 хүүхдийн тоо. 9 00:00:25,307 --> 00:00:28,547 6.6 сая хүүхэд 10 00:00:28,547 --> 00:00:31,858 таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чаддагүй. 11 00:00:31,858 --> 00:00:34,594 Эдгээр эндэгдлийн ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой. 12 00:00:34,594 --> 00:00:36,562 Энэ бодол намайг сэтгэлээр унагах биш, 13 00:00:36,562 --> 00:00:38,258 намайг уурлуулж, 14 00:00:38,258 --> 00:00:40,616 бас шийдэмгий болгодог. 15 00:00:40,616 --> 00:00:42,506 Суулгалт, хатгаа хоёр 16 00:00:42,506 --> 00:00:44,322 таваас доош насны хүүхдүүдийн 17 00:00:44,322 --> 00:00:46,640 хамгийн түгээмэл үхлийн шалтгаан байдаг. 18 00:00:46,640 --> 00:00:48,896 Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх 19 00:00:48,896 --> 00:00:51,316 арга нь ямар нэг ухаалаг, 20 00:00:51,316 --> 00:00:53,993 шинэ технологийн нээлт биш, 21 00:00:53,993 --> 00:00:58,872 харин хүн төрөлхтөний хамгийн анхны нээлтүүдийн нэг болох 22 00:00:58,872 --> 00:01:02,397 энгийн саван. 23 00:01:02,397 --> 00:01:03,829 Гараа савандаж угаахыг 24 00:01:03,829 --> 00:01:06,200 бид төдийлөн тоодоггүй ч, 25 00:01:06,200 --> 00:01:08,484 суулга өвчнийг тавин хувь, 26 00:01:08,484 --> 00:01:12,140 амьсгалын замын өвчнийг гуравны нэгээр бууруулах боломжтой. 27 00:01:12,140 --> 00:01:13,911 Гараа савандаж угаах нь 28 00:01:13,911 --> 00:01:17,770 ханиад томуу, нүдний халдварт өвчин, 29 00:01:17,770 --> 00:01:20,587 SARS-ын тохиолдлыг багасгахад нөлөөтэй. 30 00:01:20,587 --> 00:01:22,837 Мөн сүүлийн үед тогтоосноор 31 00:01:22,837 --> 00:01:25,667 холер болон Эбола вирусын халдварыг 32 00:01:25,667 --> 00:01:27,358 бууруулах гол хүчин зүйлийн нэг нь 33 00:01:27,358 --> 00:01:30,176 гараа тогтмол савандаж угаах. 34 00:01:30,176 --> 00:01:33,431 Гараа савандаж угааснаар хүүхдүүд сургууль завсарддаггүй. 35 00:01:33,431 --> 00:01:36,254 Нярай хүүхдийг эндэгдлээс сэргийлдэг. 36 00:01:36,254 --> 00:01:38,127 Гараа савандах нь 37 00:01:38,127 --> 00:01:40,924 хүүхдийн амийг аврах 38 00:01:40,924 --> 00:01:43,470 хамгийн хямд төсөр арга. 39 00:01:43,470 --> 00:01:47,126 Ингэснээр жилд 600 мянга гаруй хүүхдийг аварна. 40 00:01:47,126 --> 00:01:50,090 Энэ нь нялх, жоохон хүүхдүүдээр дүүрэн 41 00:01:50,090 --> 00:01:52,070 өдөрт 10 ширхэг 42 00:01:52,070 --> 00:01:53,998 зорчигч тээврийн онгоцыг 43 00:01:53,998 --> 00:01:56,709 осолдохоос аварна гэсэн үг. 44 00:01:56,709 --> 00:01:59,133 Үүнийг нийтийн эрүүл мэндийн 45 00:01:59,133 --> 00:02:02,415 маш хэрэгтэй санаачлага гэдэгтэй та санал нийлэх байх. 46 00:02:02,415 --> 00:02:04,455 Одоо ганцхан минутыг 47 00:02:04,455 --> 00:02:07,301 өөрийнхөө хажууд байгаа хүнтэй танилцахад зарцуулахыг хүсье. 48 00:02:07,301 --> 00:02:09,249 Зүгээр гар барьвал ямар вэ? 49 00:02:09,249 --> 00:02:10,963 Гар бариарай. 50 00:02:10,963 --> 00:02:12,793 За, одоо нэг нэгэнтэйгээ танилцаарай. 51 00:02:12,793 --> 00:02:14,328 Тэд үнэхээр хөөрхөн байна. 52 00:02:14,328 --> 00:02:16,101 За. 53 00:02:16,101 --> 00:02:18,399 Харин одоо танд 54 00:02:18,399 --> 00:02:20,984 дөнгөж гар барьсан хүн чинь 55 00:02:20,984 --> 00:02:22,692 угаалгын өрөө орсныхоо дараа 56 00:02:22,692 --> 00:02:25,350 гараа угаагаагүй гэвэл ямар байна? (Инээд) 57 00:02:25,350 --> 00:02:28,680 Тэд тийм ч хөөрхөн харагдахаа больчихсон уу? 58 00:02:28,680 --> 00:02:31,836 Жаахан онцгүй гэдэгтэй та санал нийлэх байх. 59 00:02:31,836 --> 00:02:33,501 Статистикийн үзүүлэлтээр 60 00:02:33,501 --> 00:02:35,917 дэлхий даяар таван хүн тутмын 61 00:02:35,917 --> 00:02:38,525 дөрөв нь угаалгын өрөөнөөс гарахдаа 62 00:02:38,525 --> 00:02:40,213 гараа угаадаггүй байна. 63 00:02:40,213 --> 00:02:42,483 Мөн л адилхан, 64 00:02:42,483 --> 00:02:45,227 бидэнд тансаг угаалгын өрөө, 65 00:02:45,227 --> 00:02:47,677 крантны ус, саван байсан ч угаадаггүй. 66 00:02:47,677 --> 00:02:50,881 Хамгийн их хүүхдийн эндэгдэлтэй орнуудад 67 00:02:50,881 --> 00:02:52,985 энэ үзэгдэл яг ижил. 68 00:02:52,985 --> 00:02:55,299 Яагаад? Саван байхгүй гэж үү? 69 00:02:55,299 --> 00:02:57,548 Үнэндээ саван байдаг. 70 00:02:57,548 --> 00:03:01,203 Энэтхэг улсын айл өрхүүдийн 90 хувь, 71 00:03:01,203 --> 00:03:03,883 Кени улсын 94 хувьд нь 72 00:03:03,883 --> 00:03:05,363 саван байдаг. 73 00:03:05,363 --> 00:03:09,200 Тэр байтугай хамгийн бага савантай гэгдэх 74 00:03:09,200 --> 00:03:12,779 Этиопт тал хувь нь савантай. 75 00:03:12,779 --> 00:03:14,006 Тэгвэл яагаад? 76 00:03:14,006 --> 00:03:16,939 Хүмүүс яагаад гараа угаахгүй байна вэ? 77 00:03:16,939 --> 00:03:19,323 Яагаад миний Энэтхэгт танилцсан 78 00:03:19,323 --> 00:03:21,590 Маянк гэх энэ хүү 79 00:03:21,590 --> 00:03:23,335 гараа угаахгүй байна вэ? 80 00:03:23,335 --> 00:03:25,947 Маянк хүүгийн гэрт 81 00:03:25,947 --> 00:03:28,379 саванг усанд ороход, 82 00:03:28,379 --> 00:03:30,371 хувцсаа угаахад, 83 00:03:30,371 --> 00:03:33,240 аяга тавгаа угаахад хэрэглэдэг. 84 00:03:33,240 --> 00:03:35,107 Аав, ээж хоёр нь заримдаа 85 00:03:35,107 --> 00:03:36,671 үнэтэй хэрэглээ гэж бодоод 86 00:03:36,671 --> 00:03:38,938 шүүгээндээ хадгалдаг. 87 00:03:38,938 --> 00:03:41,692 Савангаа дэмий үрэхгүйн тулд хүүгээс хол байлгадаг. 88 00:03:41,692 --> 00:03:44,242 Дунджаар, Маянкийн гэр бүлд 89 00:03:44,242 --> 00:03:46,314 саванг хамгийн ихдээ өдөрт нэг удаа 90 00:03:46,314 --> 00:03:48,765 гараа угаахад ашигладаг. 91 00:03:48,765 --> 00:03:50,130 Заримдаа бүр долоо хоногт 92 00:03:50,130 --> 00:03:53,115 нэг удаа угаах нь ч бий. 93 00:03:53,115 --> 00:03:55,330 Үүний үр дагавар ямар байна вэ? 94 00:03:55,330 --> 00:03:58,425 Хүүхдүүд хамгийн их хайрлуулж, 95 00:03:58,425 --> 00:04:01,420 хамгаалагдах учиртай газар болох 96 00:04:01,420 --> 00:04:03,288 гэртээ өвчин авч байна. 97 00:04:03,778 --> 00:04:06,326 Та хаанаас гараа угааж сурснаа сана. 98 00:04:06,326 --> 00:04:09,130 Гэртээ сурсан уу? 99 00:04:09,130 --> 00:04:11,906 Сургуульдаа юу? 100 00:04:11,906 --> 00:04:14,386 Зан үйл судлаачид 101 00:04:14,386 --> 00:04:16,975 бага насандаа олж авсан дадлаа 102 00:04:16,975 --> 00:04:20,260 өөрчлөхөд маш хэцүү гэж хэлэх байх. 103 00:04:21,810 --> 00:04:24,607 Гэвч бид бусдын хийж байгааг дуурайдаг. 104 00:04:24,607 --> 00:04:27,331 Харин нийгмийн хэм хэмжээ 105 00:04:27,331 --> 00:04:30,642 бидний үйл хөдлөлийг өөрчилж байдаг. 106 00:04:30,642 --> 00:04:33,418 Энд хувийн хэвшлийн оролцоо хэрэгтэй. 107 00:04:33,418 --> 00:04:37,218 Секунд тутам Ази болон Африкт 108 00:04:37,218 --> 00:04:40,140 111 эх хүн 109 00:04:40,140 --> 00:04:43,858 энэ саванг гэр бүлээ хамгаалахаар авах болно. 110 00:04:43,858 --> 00:04:45,898 Энэтхэгт олон эмэгтэй 111 00:04:45,898 --> 00:04:48,124 ариун цэвэр, өвчний талаар 112 00:04:48,124 --> 00:04:51,870 энэхүү Лайфбой брэндийн савангаас олж мэдсэн гэж хэлнэ. 113 00:04:51,870 --> 00:04:53,745 Энэ шиг алдартай брэндүүд 114 00:04:53,745 --> 00:04:55,633 бүтээгдэхүүнээ борлуулдаг газартаа 115 00:04:55,633 --> 00:04:58,114 сайн үйлс хийж байх үүрэгтэй. 116 00:04:58,114 --> 00:05:01,289 Энэхүү итгэл үнэмшил, мөн Юнилевер компаний цар хүрээ 117 00:05:01,289 --> 00:05:03,729 гараа савангаар угаах, ариун цэвэр сахих талаар 118 00:05:03,729 --> 00:05:07,545 эдгээр ээжүүдэд заах боломжийг бидэнд олгодог. 119 00:05:07,545 --> 00:05:10,817 Том компаниуд, мөн брэндүүд 120 00:05:10,817 --> 00:05:12,969 нийгмийн хэм хэмжээг өөрчилж, 121 00:05:12,969 --> 00:05:14,881 "зөрүүд" дадал зуршлыг 122 00:05:14,881 --> 00:05:17,061 залруулж чадна. 123 00:05:17,061 --> 00:05:18,319 Та бод доо. 124 00:05:18,319 --> 00:05:21,824 Маркетингийн мэргэжилтнүүд бүхий л цагаа 125 00:05:21,824 --> 00:05:26,180 биднийг нэг брэндээс нөгөө рүү шилжихийг ятгахад зарцуулдаг. 126 00:05:26,180 --> 00:05:29,170 Үнэндээ тэд шинжлэх ухаан, тоо баримтыг 127 00:05:29,170 --> 00:05:32,203 маргахын аргагүй мэдээ болгож чаддаг. 128 00:05:32,203 --> 00:05:34,099 Тэднийг гараа савандаж угаах тухай 129 00:05:34,099 --> 00:05:36,840 ийм хүчтэй мэдээг түгээхэд тэднийг бүх хүчээ 130 00:05:36,840 --> 00:05:39,790 дайчилж байна гээд та нэг төсөөлөөд үзээрэй. 131 00:05:39,790 --> 00:05:42,749 Санхүүгийн ашиг олох зорилго нь дэлхийн эрүүл мэндийн 132 00:05:42,749 --> 00:05:44,627 үр нөлөөг өөрчилж байна. 133 00:05:44,627 --> 00:05:46,586 Гэхдээ энэ хэдэн зууны турш болсоор ирсэн. 134 00:05:46,586 --> 00:05:49,509 Лайфбой брэнд анх 1894 онд 135 00:05:49,509 --> 00:05:51,465 хатан хаан Викториягийн үеийн Англид 136 00:05:51,465 --> 00:05:53,987 холер өвчинтэй тэмцэх зорилгоор үүсгэн байгуулсагдсан. 137 00:05:53,987 --> 00:05:56,381 Өнгөрсөн долоо хоногт би эрүүл мэндийн сайдын хамт 138 00:05:56,381 --> 00:05:57,830 Гана улсад очоод ирсэн. 139 00:05:57,830 --> 00:05:59,049 Учир нь Ганад яг одоо 140 00:05:59,049 --> 00:06:01,416 холерийн халдвар дэгдээд байгаа. 141 00:06:01,706 --> 00:06:03,842 118 жилийн дараа 142 00:06:03,842 --> 00:06:05,762 асуудлын шийдэл яг хэвээрээ. 143 00:06:05,762 --> 00:06:08,038 Тэдэнд энэ саванг 144 00:06:08,038 --> 00:06:09,544 хүрэлцээтэй байлгаж, 145 00:06:09,544 --> 00:06:11,419 тэднийг хэрэглэж байгаа эсэхэд анхаарах. 146 00:06:11,419 --> 00:06:13,379 Учир нь энэ бол холерийг 147 00:06:13,379 --> 00:06:16,610 зогсоох шалгарсан арга. 148 00:06:16,610 --> 00:06:19,010 Миний бодлоор, энэхүү ашиг олох 149 00:06:19,010 --> 00:06:20,881 зорилго маш хүчтэй. 150 00:06:20,881 --> 00:06:22,681 Заримдаа хамгийн сайн ажилладаг 151 00:06:22,681 --> 00:06:25,636 сайн дурын эсвэл улсын байгууллагаас ч илүү хүчтэй. 152 00:06:25,636 --> 00:06:28,208 Засгийн газар бүхий л чадлаараа 153 00:06:28,208 --> 00:06:30,813 ялангуяа холер эсвэл 154 00:06:30,813 --> 00:06:33,350 яг одоо тархаад байгаа Эбола вирус шиг 155 00:06:33,350 --> 00:06:34,805 тахалт өвчнүүдтэй 156 00:06:34,805 --> 00:06:37,345 эрэмбэ дарааллаар нь тэмцэж байна. 157 00:06:37,345 --> 00:06:39,850 Төсөв байнга олдоод байдаггүй. 158 00:06:39,850 --> 00:06:41,713 Үүнийг сонсоод та 159 00:06:41,713 --> 00:06:43,820 гараа угаахыг өдөр тутмын дадал болгохын тулд 160 00:06:43,820 --> 00:06:46,141 яах ёстой юм бол гэж бодох байх. 161 00:06:46,141 --> 00:06:49,002 Ингэхийн тулд 162 00:06:49,002 --> 00:06:53,070 тогтмол санхүүжилт шаардлагатай. 163 00:06:53,070 --> 00:06:57,503 Товчхондоо, нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг газрууд 164 00:06:57,503 --> 00:07:00,267 яг үнэндээ гараа савандаж угаахыг сурталчилдаг 165 00:07:00,267 --> 00:07:03,263 савангийн компаниудаас хамааралтай. 166 00:07:03,263 --> 00:07:05,325 Бидэнд USAID, 167 00:07:05,325 --> 00:07:08,140 Дэлхийн Гараа Савангаар Угаах Төр, Хувийн Хэвшлийн Түншлэл, 168 00:07:08,140 --> 00:07:11,500 Лондонгийн Ариун Цэвэр болон Халуун Бүсийн Эрүүл мэндийн Сургууль, 169 00:07:11,500 --> 00:07:13,779 Плэн, УотэрЭйд зэрэг олон найзууд бий. 170 00:07:13,779 --> 00:07:15,046 Тэд бүгд үүнийг 171 00:07:15,046 --> 00:07:18,761 олон талын ашигтай хамтын ажиллагаа гэж итгэж байгаа. 172 00:07:18,761 --> 00:07:20,746 Төрийн байгууллагад 173 00:07:20,746 --> 00:07:23,821 зорилгодоо хүрэхэд нь тусална. 174 00:07:23,821 --> 00:07:26,209 Хувийн хэвшлийхэнд гараа угаадаг 175 00:07:26,209 --> 00:07:27,623 шинэ үеийн хүмүүсийг 176 00:07:27,623 --> 00:07:29,420 бэлдэж өгнө. 177 00:07:29,420 --> 00:07:31,633 Хамгийн чухал нь, 178 00:07:31,633 --> 00:07:34,240 хамгийн эмзэг хэсэгт ашигтай. 179 00:07:34,240 --> 00:07:36,296 10 сарын 15-нд 180 00:07:36,296 --> 00:07:38,648 Дэлхийн Гараа Угаах өдөр болно. 181 00:07:38,648 --> 00:07:40,368 Сургуулиуд, байгууллагууд, 182 00:07:40,368 --> 00:07:42,248 төрийн болон 183 00:07:42,248 --> 00:07:44,864 хувийн хэвшлийн найзууд маань, 184 00:07:44,864 --> 00:07:47,144 өрсөлдөгч нар маань хүртэл 185 00:07:47,144 --> 00:07:48,800 гар нийлүүлэн 186 00:07:48,800 --> 00:07:51,112 нийтийн эрүүл мэндийн дэлхийн хамгийн чухал 187 00:07:51,112 --> 00:07:53,160 аяныг тэмдэглэн өнгөрүүлэх болно. 188 00:07:53,160 --> 00:07:54,385 Ингэхийн тулд 189 00:07:54,385 --> 00:07:57,121 нөгөө л хувийн хэвшлийнхэн өөрчлөлт хийх арга бол 190 00:07:57,121 --> 00:08:00,887 бүтээлчээр сэтгэсэн, маш том 191 00:08:00,887 --> 00:08:03,128 ухуулга сурталчилгаа явуулах юм. 192 00:08:03,128 --> 00:08:05,791 Жишээ нь, бид "Хүүхдүүдэд 5 нас хүрэхэд нь тусалъя" 193 00:08:05,791 --> 00:08:08,770 сэдвийн дор хүн бүрт 194 00:08:08,770 --> 00:08:10,856 аль болох ойр тусах аргаар 195 00:08:10,856 --> 00:08:12,551 гараа угааж байхыг сануулсан 196 00:08:12,551 --> 00:08:15,127 гайхалтай кинонуудыг бүтээсэн. 197 00:08:15,127 --> 00:08:16,887 30 сая гаруй хүн үүнийг үзсэн. 198 00:08:16,887 --> 00:08:19,414 Энэ тухай яриа интернетэд одоо ч үргэлжилсээр байгаа. 199 00:08:19,414 --> 00:08:21,506 Би та бүхнээс тавхан минут зарцуулаад 200 00:08:21,506 --> 00:08:24,943 тэр кинонуудыг үзэхийг хүсч байна. 201 00:08:24,943 --> 00:08:26,692 Би дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг 202 00:08:26,692 --> 00:08:28,815 Мали улсаас гаралтай. 203 00:08:28,815 --> 00:08:31,551 Манай гэрт оройн хоол болгон дээр 204 00:08:31,551 --> 00:08:33,729 нийгмийн шударга ёсны тухай ярилцдаг байсан. 205 00:08:33,729 --> 00:08:37,257 Би Европын нэр хүндтэй сургуульд нийтийн эрүүл мэндээр сурсан. 206 00:08:37,257 --> 00:08:38,985 Би улсдаа хэдхэн байдаг 207 00:08:38,985 --> 00:08:42,426 эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн нэг байх. 208 00:08:42,426 --> 00:08:44,590 Бас гараа савангаар угаах сэдвээр 209 00:08:44,590 --> 00:08:46,812 докторын зэрэг хамгаалсан ганц хүн. 210 00:08:47,512 --> 00:08:49,248 (Инээд) 211 00:08:49,248 --> 00:08:53,460 (Алга ташилт) 212 00:08:55,872 --> 00:08:58,223 Есөн жилийн өмнө 213 00:08:58,223 --> 00:09:01,136 нийтийн эрүүл мэндээр амжилттай ажиллаж чадвал 214 00:09:01,136 --> 00:09:04,664 дэлхий дээрх хамгийн хэрэгтэй бүтээл болох саванг зарж сурталчлан, 215 00:09:04,664 --> 00:09:07,695 хамгийн том хувь нэмрээ 216 00:09:07,695 --> 00:09:10,230 оруулж чадахаа ойлгосон. 217 00:09:10,230 --> 00:09:12,359 Аль ч эрүүл мэндийн стандартаар 218 00:09:12,359 --> 00:09:13,730 хамгийн томд тооцогдох 219 00:09:13,730 --> 00:09:16,308 гар угаах хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. 220 00:09:16,308 --> 00:09:18,340 Үүнд нийт 16 орны 221 00:09:18,340 --> 00:09:22,440 183 сая хүн хамрагдсан. 222 00:09:22,970 --> 00:09:25,336 Манай багийнхан 2020 он гэхэд 223 00:09:25,336 --> 00:09:28,564 нэг тэрбумд хүргэх зорилт тавьсан. 224 00:09:28,564 --> 00:09:30,758 Сүүлийн 4 жилийн хугацаанд 225 00:09:30,758 --> 00:09:33,486 энэ бизнес 2 оронтой тоогоор нэмэгдсэн ба 226 00:09:33,486 --> 00:09:36,593 савангийн хэрэглээ нэмэгдсэн бүх газарт 227 00:09:36,593 --> 00:09:39,845 хүүхдийн эндэгдэл буурсан. 228 00:09:39,845 --> 00:09:42,150 Бизнесийн өсөлт, аварсан хүний тоо 229 00:09:42,150 --> 00:09:43,535 хоёрыг адилтгах нь 230 00:09:43,535 --> 00:09:47,918 зарим хүмүүст таагүй сонсогдож магадгүй л дээ. 231 00:09:47,918 --> 00:09:49,837 Гэхдээ бизнесийн өсөлт л 232 00:09:49,837 --> 00:09:52,133 бидэнд илүү ихийг хийх боломж олгож байна. 233 00:09:52,133 --> 00:09:55,507 Бизнесийн өсөлт байхгүй бол, мөн үүний талаар ярихгүйгээр 234 00:09:55,507 --> 00:09:57,585 бидний хүссэн өөрчлөлт ирэхгүй. 235 00:09:58,925 --> 00:10:01,110 Өнгөрсөн долоо хоногт би багийхантайгаа 236 00:10:01,110 --> 00:10:04,406 дөнгөж төрсөн нялх үрсээ алдаж, 237 00:10:04,406 --> 00:10:06,917 адилхан зовлон амссан 238 00:10:06,917 --> 00:10:09,349 ээж нартай уулзсан. 239 00:10:09,349 --> 00:10:12,349 Би бол эх хүн. Би үүнээс илүү агуу мөртлөө, 240 00:10:12,349 --> 00:10:14,812 үүнээс илүү уй гашууг төсөөлж чадахгүй. 241 00:10:15,262 --> 00:10:17,894 Энэ эмэгтэй Мьянмарых. 242 00:10:17,894 --> 00:10:19,900 Түүний инээмсэглэл хамгийн үзэсгэлэнтэй нь. 243 00:10:19,900 --> 00:10:22,110 Амьдрал хоёр дахь боломж олгоход 244 00:10:22,110 --> 00:10:24,497 ингэж инээмсэглэдэг гэж би боддог. 245 00:10:24,497 --> 00:10:27,831 Хүү Мьо нь түүний хоёр дахь хүүхэд. 246 00:10:27,831 --> 00:10:29,735 Тэр охинтой байсан боловч 247 00:10:29,735 --> 00:10:32,127 охин нь гурвхан долоо хоногтойдоо нас барсан. 248 00:10:32,127 --> 00:10:34,480 Эндсэн хүүхдүүдийн ихэнх нь 249 00:10:34,480 --> 00:10:35,820 амьдралынхаа эхний сард 250 00:10:35,820 --> 00:10:37,686 энддэг гэдгийг бид мэддэг. 251 00:10:37,686 --> 00:10:40,554 Хэрвээ туршлагатай эх баригч бүрт 252 00:10:40,554 --> 00:10:42,814 саван өгч, 253 00:10:42,814 --> 00:10:45,364 хүүхдүүдэд хүрэхээсээ өмнө савангаар угаадаг болбол 254 00:10:45,364 --> 00:10:46,606 энэ тоог багасгаж болно 255 00:10:46,606 --> 00:10:48,650 гэдгийг бид бас мэднэ. 256 00:10:48,650 --> 00:10:50,518 Энэ л намайг зоригжуулдаг. 257 00:10:50,518 --> 00:10:52,750 Энэ бодол намайг даалгавраа үргэлжлүүлж, 258 00:10:52,750 --> 00:10:55,134 тэр нэгэн эмэгтэйг 259 00:10:55,134 --> 00:10:56,939 хэрэгтэй зүйлээр нь хангаж 260 00:10:56,939 --> 00:10:58,990 дэлхий дээрх хамгийн гайхалтай ажил болох 261 00:10:58,990 --> 00:11:00,854 дөнгөж мэндэлсэн үрээ асрах 262 00:11:00,854 --> 00:11:02,980 боломж олгоход тусалдаг. 263 00:11:02,980 --> 00:11:05,285 Дараагийн удаа та шинэхэн ээж болон 264 00:11:05,285 --> 00:11:07,375 түүний гэр бүлд бэлэг авахдаа 265 00:11:07,375 --> 00:11:10,165 удаан хайх хэрэггүй, саван бэлэглээрэй. 266 00:11:10,165 --> 00:11:13,373 Энэ бол нийтийн эрүүл мэндийн салбарын хамгийн гоё бүтээл. 267 00:11:13,373 --> 00:11:15,749 Таныг бидэнтэй нэгдэж гар угаахыг 268 00:11:15,749 --> 00:11:18,261 таны болон бидний өдөр тутмын амьдралын 269 00:11:18,261 --> 00:11:19,785 нэг хэсэг болгож, 270 00:11:19,785 --> 00:11:22,659 Мьо шиг олон хүүхдэд таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхэд 271 00:11:22,659 --> 00:11:23,977 туслана гэж найдаж байна. 272 00:11:23,977 --> 00:11:25,064 Баярлалаа. 273 00:11:25,064 --> 00:11:27,688 (Алга ташилт)