WEBVTT 00:00:00.408 --> 00:00:06.170 250 бага насны хүүхэдтэй 00:00:06.170 --> 00:00:08.971 онгоц осолдох гэж байна гээд төсөөл дөө. 00:00:08.971 --> 00:00:12.390 Танд үүнийг болиулах арга байсан бол та яах вэ? NOTE Paragraph 00:00:12.390 --> 00:00:14.361 Харин одоо 00:00:14.361 --> 00:00:18.000 таваас доош насны дүүрэн хүүхэдтэй 60 ширхэг онгоц 00:00:18.000 --> 00:00:21.210 өдөр бүр осолддог гээд төсөөл дөө. 00:00:21.210 --> 00:00:23.772 Энэ бол таван нас хүрэхээсээ өмнө хорвоог орхидог 00:00:23.772 --> 00:00:25.307 хүүхдийн тоо. 00:00:25.307 --> 00:00:28.547 6.6 сая хүүхэд 00:00:28.547 --> 00:00:31.858 таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чаддагүй. NOTE Paragraph 00:00:31.858 --> 00:00:34.594 Эдгээр эндэгдлийн ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой. 00:00:34.594 --> 00:00:36.562 Энэ бодол намайг сэтгэлээр унагах биш, 00:00:36.562 --> 00:00:38.258 намайг уурлуулж, 00:00:38.258 --> 00:00:40.616 бас шийдэмгий болгодог. 00:00:40.616 --> 00:00:42.506 Суулгалт, хатгаа хоёр 00:00:42.506 --> 00:00:44.322 таваас доош насны хүүхдүүдийн 00:00:44.322 --> 00:00:46.640 хамгийн түгээмэл үхлийн шалтгаан байдаг. 00:00:46.640 --> 00:00:48.896 Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх 00:00:48.896 --> 00:00:51.316 арга нь ямар нэг ухаалаг, 00:00:51.316 --> 00:00:53.993 шинэ технологийн нээлт биш, 00:00:53.993 --> 00:00:58.872 харин хүн төрөлхтөний хамгийн анхны нээлтүүдийн нэг болох 00:00:58.872 --> 00:01:02.397 энгийн саван. 00:01:02.397 --> 00:01:03.829 Гараа савандаж угаахыг 00:01:03.829 --> 00:01:06.200 бид төдийлөн тоодоггүй ч, 00:01:06.200 --> 00:01:08.484 суулга өвчнийг тавин хувь, 00:01:08.484 --> 00:01:12.140 амьсгалын замын өвчнийг гуравны нэгээр бууруулах боломжтой. 00:01:12.140 --> 00:01:13.911 Гараа савандаж угаах нь 00:01:13.911 --> 00:01:17.770 ханиад томуу, нүдний халдварт өвчин, 00:01:17.770 --> 00:01:20.587 SARS-ын тохиолдлыг багасгахад нөлөөтэй. 00:01:20.587 --> 00:01:22.837 Мөн сүүлийн үед тогтоосноор 00:01:22.837 --> 00:01:25.667 холер болон Эбола вирусын халдварыг 00:01:25.667 --> 00:01:27.358 бууруулах гол хүчин зүйлийн нэг нь 00:01:27.358 --> 00:01:30.176 гараа тогтмол савандаж угаах. 00:01:30.176 --> 00:01:33.431 Гараа савандаж угааснаар хүүхдүүд сургууль завсарддаггүй. 00:01:33.431 --> 00:01:36.254 Нярай хүүхдийг эндэгдлээс сэргийлдэг. 00:01:36.254 --> 00:01:38.127 Гараа савандах нь 00:01:38.127 --> 00:01:40.924 хүүхдийн амийг аврах 00:01:40.924 --> 00:01:43.470 хамгийн хямд төсөр арга. 00:01:43.470 --> 00:01:47.126 Ингэснээр жилд 600 мянга гаруй хүүхдийг аварна. 00:01:47.126 --> 00:01:50.090 Энэ нь нялх, жоохон хүүхдүүдээр дүүрэн 00:01:50.090 --> 00:01:52.070 өдөрт 10 ширхэг 00:01:52.070 --> 00:01:53.998 зорчигч тээврийн онгоцыг 00:01:53.998 --> 00:01:56.709 осолдохоос аварна гэсэн үг. 00:01:56.709 --> 00:01:59.133 Үүнийг нийтийн эрүүл мэндийн 00:01:59.133 --> 00:02:02.415 маш хэрэгтэй санаачлага гэдэгтэй та санал нийлэх байх. NOTE Paragraph 00:02:02.415 --> 00:02:04.455 Одоо ганцхан минутыг 00:02:04.455 --> 00:02:07.301 өөрийнхөө хажууд байгаа хүнтэй танилцахад зарцуулахыг хүсье. 00:02:07.301 --> 00:02:09.249 Зүгээр гар барьвал ямар вэ? 00:02:09.249 --> 00:02:10.963 Гар бариарай. 00:02:10.963 --> 00:02:12.793 За, одоо нэг нэгэнтэйгээ танилцаарай. 00:02:12.793 --> 00:02:14.328 Тэд үнэхээр хөөрхөн байна. 00:02:14.328 --> 00:02:16.101 За. 00:02:16.101 --> 00:02:18.399 Харин одоо танд 00:02:18.399 --> 00:02:20.984 дөнгөж гар барьсан хүн чинь 00:02:20.984 --> 00:02:22.692 угаалгын өрөө орсныхоо дараа 00:02:22.692 --> 00:02:25.350 гараа угаагаагүй гэвэл ямар байна? (Инээд) 00:02:25.350 --> 00:02:28.680 Тэд тийм ч хөөрхөн харагдахаа больчихсон уу? 00:02:28.680 --> 00:02:31.836 Жаахан онцгүй гэдэгтэй та санал нийлэх байх. NOTE Paragraph 00:02:31.836 --> 00:02:33.501 Статистикийн үзүүлэлтээр 00:02:33.501 --> 00:02:35.917 дэлхий даяар таван хүн тутмын 00:02:35.917 --> 00:02:38.525 дөрөв нь угаалгын өрөөнөөс гарахдаа 00:02:38.525 --> 00:02:40.213 гараа угаадаггүй байна. 00:02:40.213 --> 00:02:42.483 Мөн л адилхан, 00:02:42.483 --> 00:02:45.227 бидэнд тансаг угаалгын өрөө, 00:02:45.227 --> 00:02:47.677 крантны ус, саван байсан ч угаадаггүй. 00:02:47.677 --> 00:02:50.881 Хамгийн их хүүхдийн эндэгдэлтэй орнуудад 00:02:50.881 --> 00:02:52.985 энэ үзэгдэл яг ижил. NOTE Paragraph 00:02:52.985 --> 00:02:55.299 Яагаад? Саван байхгүй гэж үү? 00:02:55.299 --> 00:02:57.548 Үнэндээ саван байдаг. 00:02:57.548 --> 00:03:01.203 Энэтхэг улсын айл өрхүүдийн 90 хувь, 00:03:01.203 --> 00:03:03.883 Кени улсын 94 хувьд нь 00:03:03.883 --> 00:03:05.363 саван байдаг. 00:03:05.363 --> 00:03:09.200 Тэр байтугай хамгийн бага савантай гэгдэх 00:03:09.200 --> 00:03:12.779 Этиопт тал хувь нь савантай. NOTE Paragraph 00:03:12.779 --> 00:03:14.006 Тэгвэл яагаад? 00:03:14.006 --> 00:03:16.939 Хүмүүс яагаад гараа угаахгүй байна вэ? 00:03:16.939 --> 00:03:19.323 Яагаад миний Энэтхэгт танилцсан 00:03:19.323 --> 00:03:21.590 Маянк гэх энэ хүү 00:03:21.590 --> 00:03:23.335 гараа угаахгүй байна вэ? 00:03:23.335 --> 00:03:25.947 Маянк хүүгийн гэрт 00:03:25.947 --> 00:03:28.379 саванг усанд ороход, 00:03:28.379 --> 00:03:30.371 хувцсаа угаахад, 00:03:30.371 --> 00:03:33.240 аяга тавгаа угаахад хэрэглэдэг. 00:03:33.240 --> 00:03:35.107 Аав, ээж хоёр нь заримдаа 00:03:35.107 --> 00:03:36.671 үнэтэй хэрэглээ гэж бодоод 00:03:36.671 --> 00:03:38.938 шүүгээндээ хадгалдаг. 00:03:38.938 --> 00:03:41.692 Савангаа дэмий үрэхгүйн тулд хүүгээс хол байлгадаг. 00:03:41.692 --> 00:03:44.242 Дунджаар, Маянкийн гэр бүлд 00:03:44.242 --> 00:03:46.314 саванг хамгийн ихдээ өдөрт нэг удаа 00:03:46.314 --> 00:03:48.765 гараа угаахад ашигладаг. 00:03:48.765 --> 00:03:50.130 Заримдаа бүр долоо хоногт 00:03:50.130 --> 00:03:53.115 нэг удаа угаах нь ч бий. 00:03:53.115 --> 00:03:55.330 Үүний үр дагавар ямар байна вэ? 00:03:55.330 --> 00:03:58.425 Хүүхдүүд хамгийн их хайрлуулж, 00:03:58.425 --> 00:04:01.420 хамгаалагдах учиртай газар болох 00:04:01.420 --> 00:04:03.288 гэртээ өвчин авч байна. NOTE Paragraph 00:04:03.778 --> 00:04:06.326 Та хаанаас гараа угааж сурснаа сана. 00:04:06.326 --> 00:04:09.130 Гэртээ сурсан уу? 00:04:09.130 --> 00:04:11.906 Сургуульдаа юу? 00:04:11.906 --> 00:04:14.386 Зан үйл судлаачид 00:04:14.386 --> 00:04:16.975 бага насандаа олж авсан дадлаа 00:04:16.975 --> 00:04:20.260 өөрчлөхөд маш хэцүү гэж хэлэх байх. NOTE Paragraph 00:04:21.810 --> 00:04:24.607 Гэвч бид бусдын хийж байгааг дуурайдаг. 00:04:24.607 --> 00:04:27.331 Харин нийгмийн хэм хэмжээ 00:04:27.331 --> 00:04:30.642 бидний үйл хөдлөлийг өөрчилж байдаг. 00:04:30.642 --> 00:04:33.418 Энд хувийн хэвшлийн оролцоо хэрэгтэй. 00:04:33.418 --> 00:04:37.218 Секунд тутам Ази болон Африкт 00:04:37.218 --> 00:04:40.140 111 эх хүн 00:04:40.140 --> 00:04:43.858 энэ саванг гэр бүлээ хамгаалахаар авах болно. 00:04:43.858 --> 00:04:45.898 Энэтхэгт олон эмэгтэй 00:04:45.898 --> 00:04:48.124 ариун цэвэр, өвчний талаар 00:04:48.124 --> 00:04:51.870 энэхүү Лайфбой брэндийн савангаас олж мэдсэн гэж хэлнэ. 00:04:51.870 --> 00:04:53.745 Энэ шиг алдартай брэндүүд 00:04:53.745 --> 00:04:55.633 бүтээгдэхүүнээ борлуулдаг газартаа 00:04:55.633 --> 00:04:58.114 сайн үйлс хийж байх үүрэгтэй. 00:04:58.114 --> 00:05:01.289 Энэхүү итгэл үнэмшил, мөн Юнилевер компаний цар хүрээ 00:05:01.289 --> 00:05:03.729 гараа савангаар угаах, ариун цэвэр сахих талаар 00:05:03.729 --> 00:05:07.545 эдгээр ээжүүдэд заах боломжийг бидэнд олгодог. NOTE Paragraph 00:05:07.545 --> 00:05:10.817 Том компаниуд, мөн брэндүүд 00:05:10.817 --> 00:05:12.969 нийгмийн хэм хэмжээг өөрчилж, 00:05:12.969 --> 00:05:14.881 "зөрүүд" дадал зуршлыг 00:05:14.881 --> 00:05:17.061 залруулж чадна. 00:05:17.061 --> 00:05:18.319 Та бод доо. 00:05:18.319 --> 00:05:21.824 Маркетингийн мэргэжилтнүүд бүхий л цагаа 00:05:21.824 --> 00:05:26.180 биднийг нэг брэндээс нөгөө рүү шилжихийг ятгахад зарцуулдаг. 00:05:26.180 --> 00:05:29.170 Үнэндээ тэд шинжлэх ухаан, тоо баримтыг 00:05:29.170 --> 00:05:32.203 маргахын аргагүй мэдээ болгож чаддаг. 00:05:32.203 --> 00:05:34.099 Тэднийг гараа савандаж угаах тухай 00:05:34.099 --> 00:05:36.840 ийм хүчтэй мэдээг түгээхэд тэднийг бүх хүчээ 00:05:36.840 --> 00:05:39.790 дайчилж байна гээд та нэг төсөөлөөд үзээрэй. 00:05:39.790 --> 00:05:42.749 Санхүүгийн ашиг олох зорилго нь дэлхийн эрүүл мэндийн 00:05:42.749 --> 00:05:44.627 үр нөлөөг өөрчилж байна. NOTE Paragraph 00:05:44.627 --> 00:05:46.586 Гэхдээ энэ хэдэн зууны турш болсоор ирсэн. 00:05:46.586 --> 00:05:49.509 Лайфбой брэнд анх 1894 онд 00:05:49.509 --> 00:05:51.465 хатан хаан Викториягийн үеийн Англид 00:05:51.465 --> 00:05:53.987 холер өвчинтэй тэмцэх зорилгоор үүсгэн байгуулсагдсан. 00:05:53.987 --> 00:05:56.381 Өнгөрсөн долоо хоногт би эрүүл мэндийн сайдын хамт 00:05:56.381 --> 00:05:57.830 Гана улсад очоод ирсэн. 00:05:57.830 --> 00:05:59.049 Учир нь Ганад яг одоо 00:05:59.049 --> 00:06:01.416 холерийн халдвар дэгдээд байгаа. 00:06:01.706 --> 00:06:03.842 118 жилийн дараа 00:06:03.842 --> 00:06:05.762 асуудлын шийдэл яг хэвээрээ. 00:06:05.762 --> 00:06:08.038 Тэдэнд энэ саванг 00:06:08.038 --> 00:06:09.544 хүрэлцээтэй байлгаж, 00:06:09.544 --> 00:06:11.419 тэднийг хэрэглэж байгаа эсэхэд анхаарах. 00:06:11.419 --> 00:06:13.379 Учир нь энэ бол холерийг 00:06:13.379 --> 00:06:16.610 зогсоох шалгарсан арга. 00:06:16.610 --> 00:06:19.010 Миний бодлоор, энэхүү ашиг олох 00:06:19.010 --> 00:06:20.881 зорилго маш хүчтэй. 00:06:20.881 --> 00:06:22.681 Заримдаа хамгийн сайн ажилладаг 00:06:22.681 --> 00:06:25.636 сайн дурын эсвэл улсын байгууллагаас ч илүү хүчтэй. NOTE Paragraph 00:06:25.636 --> 00:06:28.208 Засгийн газар бүхий л чадлаараа 00:06:28.208 --> 00:06:30.813 ялангуяа холер эсвэл 00:06:30.813 --> 00:06:33.350 яг одоо тархаад байгаа Эбола вирус шиг 00:06:33.350 --> 00:06:34.805 тахалт өвчнүүдтэй 00:06:34.805 --> 00:06:37.345 эрэмбэ дарааллаар нь тэмцэж байна. 00:06:37.345 --> 00:06:39.850 Төсөв байнга олдоод байдаггүй. 00:06:39.850 --> 00:06:41.713 Үүнийг сонсоод та 00:06:41.713 --> 00:06:43.820 гараа угаахыг өдөр тутмын дадал болгохын тулд 00:06:43.820 --> 00:06:46.141 яах ёстой юм бол гэж бодох байх. 00:06:46.141 --> 00:06:49.002 Ингэхийн тулд 00:06:49.002 --> 00:06:53.070 тогтмол санхүүжилт шаардлагатай. 00:06:53.070 --> 00:06:57.503 Товчхондоо, нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг газрууд 00:06:57.503 --> 00:07:00.267 яг үнэндээ гараа савандаж угаахыг сурталчилдаг 00:07:00.267 --> 00:07:03.263 савангийн компаниудаас хамааралтай. 00:07:03.263 --> 00:07:05.325 Бидэнд USAID, 00:07:05.325 --> 00:07:08.140 Дэлхийн Гараа Савангаар Угаах Төр, Хувийн Хэвшлийн Түншлэл, 00:07:08.140 --> 00:07:11.500 Лондонгийн Ариун Цэвэр болон Халуун Бүсийн Эрүүл мэндийн Сургууль, 00:07:11.500 --> 00:07:13.779 Плэн, УотэрЭйд зэрэг олон найзууд бий. 00:07:13.779 --> 00:07:15.046 Тэд бүгд үүнийг 00:07:15.046 --> 00:07:18.761 олон талын ашигтай хамтын ажиллагаа гэж итгэж байгаа. 00:07:18.761 --> 00:07:20.746 Төрийн байгууллагад 00:07:20.746 --> 00:07:23.821 зорилгодоо хүрэхэд нь тусална. 00:07:23.821 --> 00:07:26.209 Хувийн хэвшлийхэнд гараа угаадаг 00:07:26.209 --> 00:07:27.623 шинэ үеийн хүмүүсийг 00:07:27.623 --> 00:07:29.420 бэлдэж өгнө. 00:07:29.420 --> 00:07:31.633 Хамгийн чухал нь, 00:07:31.633 --> 00:07:34.240 хамгийн эмзэг хэсэгт ашигтай. 00:07:34.240 --> 00:07:36.296 10 сарын 15-нд 00:07:36.296 --> 00:07:38.648 Дэлхийн Гараа Угаах өдөр болно. 00:07:38.648 --> 00:07:40.368 Сургуулиуд, байгууллагууд, 00:07:40.368 --> 00:07:42.248 төрийн болон 00:07:42.248 --> 00:07:44.864 хувийн хэвшлийн найзууд маань, 00:07:44.864 --> 00:07:47.144 өрсөлдөгч нар маань хүртэл 00:07:47.144 --> 00:07:48.800 гар нийлүүлэн 00:07:48.800 --> 00:07:51.112 нийтийн эрүүл мэндийн дэлхийн хамгийн чухал 00:07:51.112 --> 00:07:53.160 аяныг тэмдэглэн өнгөрүүлэх болно. 00:07:53.160 --> 00:07:54.385 Ингэхийн тулд 00:07:54.385 --> 00:07:57.121 нөгөө л хувийн хэвшлийнхэн өөрчлөлт хийх арга бол 00:07:57.121 --> 00:08:00.887 бүтээлчээр сэтгэсэн, маш том 00:08:00.887 --> 00:08:03.128 ухуулга сурталчилгаа явуулах юм. 00:08:03.128 --> 00:08:05.791 Жишээ нь, бид "Хүүхдүүдэд 5 нас хүрэхэд нь тусалъя" 00:08:05.791 --> 00:08:08.770 сэдвийн дор хүн бүрт 00:08:08.770 --> 00:08:10.856 аль болох ойр тусах аргаар 00:08:10.856 --> 00:08:12.551 гараа угааж байхыг сануулсан 00:08:12.551 --> 00:08:15.127 гайхалтай кинонуудыг бүтээсэн. 00:08:15.127 --> 00:08:16.887 30 сая гаруй хүн үүнийг үзсэн. 00:08:16.887 --> 00:08:19.414 Энэ тухай яриа интернетэд одоо ч үргэлжилсээр байгаа. 00:08:19.414 --> 00:08:21.506 Би та бүхнээс тавхан минут зарцуулаад 00:08:21.506 --> 00:08:24.943 тэр кинонуудыг үзэхийг хүсч байна. NOTE Paragraph 00:08:24.943 --> 00:08:26.692 Би дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг 00:08:26.692 --> 00:08:28.815 Мали улсаас гаралтай. 00:08:28.815 --> 00:08:31.551 Манай гэрт оройн хоол болгон дээр 00:08:31.551 --> 00:08:33.729 нийгмийн шударга ёсны тухай ярилцдаг байсан. 00:08:33.729 --> 00:08:37.257 Би Европын нэр хүндтэй сургуульд нийтийн эрүүл мэндээр сурсан. 00:08:37.257 --> 00:08:38.985 Би улсдаа хэдхэн байдаг 00:08:38.985 --> 00:08:42.426 эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн нэг байх. 00:08:42.426 --> 00:08:44.590 Бас гараа савангаар угаах сэдвээр 00:08:44.590 --> 00:08:46.812 докторын зэрэг хамгаалсан ганц хүн. 00:08:47.512 --> 00:08:49.248 (Инээд) 00:08:49.248 --> 00:08:53.460 (Алга ташилт) NOTE Paragraph 00:08:55.872 --> 00:08:58.223 Есөн жилийн өмнө 00:08:58.223 --> 00:09:01.136 нийтийн эрүүл мэндээр амжилттай ажиллаж чадвал 00:09:01.136 --> 00:09:04.664 дэлхий дээрх хамгийн хэрэгтэй бүтээл болох саванг зарж сурталчлан, 00:09:04.664 --> 00:09:07.695 хамгийн том хувь нэмрээ 00:09:07.695 --> 00:09:10.230 оруулж чадахаа ойлгосон. 00:09:10.230 --> 00:09:12.359 Аль ч эрүүл мэндийн стандартаар 00:09:12.359 --> 00:09:13.730 хамгийн томд тооцогдох 00:09:13.730 --> 00:09:16.308 гар угаах хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. 00:09:16.308 --> 00:09:18.340 Үүнд нийт 16 орны 00:09:18.340 --> 00:09:22.440 183 сая хүн хамрагдсан. 00:09:22.970 --> 00:09:25.336 Манай багийнхан 2020 он гэхэд 00:09:25.336 --> 00:09:28.564 нэг тэрбумд хүргэх зорилт тавьсан. 00:09:28.564 --> 00:09:30.758 Сүүлийн 4 жилийн хугацаанд 00:09:30.758 --> 00:09:33.486 энэ бизнес 2 оронтой тоогоор нэмэгдсэн ба 00:09:33.486 --> 00:09:36.593 савангийн хэрэглээ нэмэгдсэн бүх газарт 00:09:36.593 --> 00:09:39.845 хүүхдийн эндэгдэл буурсан. 00:09:39.845 --> 00:09:42.150 Бизнесийн өсөлт, аварсан хүний тоо 00:09:42.150 --> 00:09:43.535 хоёрыг адилтгах нь 00:09:43.535 --> 00:09:47.918 зарим хүмүүст таагүй сонсогдож магадгүй л дээ. 00:09:47.918 --> 00:09:49.837 Гэхдээ бизнесийн өсөлт л 00:09:49.837 --> 00:09:52.133 бидэнд илүү ихийг хийх боломж олгож байна. 00:09:52.133 --> 00:09:55.507 Бизнесийн өсөлт байхгүй бол, мөн үүний талаар ярихгүйгээр 00:09:55.507 --> 00:09:57.585 бидний хүссэн өөрчлөлт ирэхгүй. NOTE Paragraph 00:09:58.925 --> 00:10:01.110 Өнгөрсөн долоо хоногт би багийхантайгаа 00:10:01.110 --> 00:10:04.406 дөнгөж төрсөн нялх үрсээ алдаж, 00:10:04.406 --> 00:10:06.917 адилхан зовлон амссан 00:10:06.917 --> 00:10:09.349 ээж нартай уулзсан. 00:10:09.349 --> 00:10:12.349 Би бол эх хүн. Би үүнээс илүү агуу мөртлөө, 00:10:12.349 --> 00:10:14.812 үүнээс илүү уй гашууг төсөөлж чадахгүй. 00:10:15.262 --> 00:10:17.894 Энэ эмэгтэй Мьянмарых. 00:10:17.894 --> 00:10:19.900 Түүний инээмсэглэл хамгийн үзэсгэлэнтэй нь. 00:10:19.900 --> 00:10:22.110 Амьдрал хоёр дахь боломж олгоход 00:10:22.110 --> 00:10:24.497 ингэж инээмсэглэдэг гэж би боддог. 00:10:24.497 --> 00:10:27.831 Хүү Мьо нь түүний хоёр дахь хүүхэд. 00:10:27.831 --> 00:10:29.735 Тэр охинтой байсан боловч 00:10:29.735 --> 00:10:32.127 охин нь гурвхан долоо хоногтойдоо нас барсан. 00:10:32.127 --> 00:10:34.480 Эндсэн хүүхдүүдийн ихэнх нь 00:10:34.480 --> 00:10:35.820 амьдралынхаа эхний сард 00:10:35.820 --> 00:10:37.686 энддэг гэдгийг бид мэддэг. 00:10:37.686 --> 00:10:40.554 Хэрвээ туршлагатай эх баригч бүрт 00:10:40.554 --> 00:10:42.814 саван өгч, 00:10:42.814 --> 00:10:45.364 хүүхдүүдэд хүрэхээсээ өмнө савангаар угаадаг болбол 00:10:45.364 --> 00:10:46.606 энэ тоог багасгаж болно 00:10:46.606 --> 00:10:48.650 гэдгийг бид бас мэднэ. 00:10:48.650 --> 00:10:50.518 Энэ л намайг зоригжуулдаг. 00:10:50.518 --> 00:10:52.750 Энэ бодол намайг даалгавраа үргэлжлүүлж, 00:10:52.750 --> 00:10:55.134 тэр нэгэн эмэгтэйг 00:10:55.134 --> 00:10:56.939 хэрэгтэй зүйлээр нь хангаж 00:10:56.939 --> 00:10:58.990 дэлхий дээрх хамгийн гайхалтай ажил болох 00:10:58.990 --> 00:11:00.854 дөнгөж мэндэлсэн үрээ асрах 00:11:00.854 --> 00:11:02.980 боломж олгоход тусалдаг. 00:11:02.980 --> 00:11:05.285 Дараагийн удаа та шинэхэн ээж болон 00:11:05.285 --> 00:11:07.375 түүний гэр бүлд бэлэг авахдаа 00:11:07.375 --> 00:11:10.165 удаан хайх хэрэггүй, саван бэлэглээрэй. 00:11:10.165 --> 00:11:13.373 Энэ бол нийтийн эрүүл мэндийн салбарын хамгийн гоё бүтээл. NOTE Paragraph 00:11:13.373 --> 00:11:15.749 Таныг бидэнтэй нэгдэж гар угаахыг 00:11:15.749 --> 00:11:18.261 таны болон бидний өдөр тутмын амьдралын 00:11:18.261 --> 00:11:19.785 нэг хэсэг болгож, 00:11:19.785 --> 00:11:22.659 Мьо шиг олон хүүхдэд таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхэд 00:11:22.659 --> 00:11:23.977 туслана гэж найдаж байна. NOTE Paragraph 00:11:23.977 --> 00:11:25.064 Баярлалаа. NOTE Paragraph 00:11:25.064 --> 00:11:27.688 (Алга ташилт)