Return to Video

Яагаад бидний дунд эмэгтэй манлайлагчид цөөн байдаг вэ

  • 0:00 - 0:02
    Өнөөдөр энэ өрөөнд байгаа хүн бүр
  • 0:02 - 0:05
    бид азтай гэдгээ хүлээн зөвшөөрнө
    гэдгээс яриагаа эхлүүлье.
  • 0:05 - 0:07
    Бид ээж, эмээгийнхээ амьдарч байсан
  • 0:07 - 0:10
    эмэгтэйчүүдийн карьер сонголт хязгаартай
  • 0:10 - 0:12
    тийм дэлхийд амьдардаггүй.
  • 0:12 - 0:14
    Өнөөдөр энэ өрөөнд байгаа ихэнхи нь
  • 0:14 - 0:16
    Иргэний үндсэн эрх бүхий ертөнцөд
  • 0:16 - 0:19
    өсч хөгжсөн атал зарим эмэгтэйчүүдэд
  • 0:19 - 0:21
    тэдгээр эрх одоо болтол байдаггүй
  • 0:21 - 0:23
    ертөнцдөө бид амьдарсаар байна.
  • 0:23 - 0:25
    Үүнээс гадна бидэнд асуудал бий,
  • 0:25 - 0:27
    Энэ бол жинхэнэ асуудал.
  • 0:27 - 0:29
    Энэ асуудал бол:
  • 0:29 - 0:31
    Эмэгтэйчүүд дэлхийн хаана ч
  • 0:31 - 0:33
    мэргэжлийнхээ шилдэг нь болохгүй
  • 0:33 - 0:35
    байгаа явдал юм.
  • 0:35 - 0:37
    Үүнийг тоо баримтууд маш тодорхой илтгэнэ.
  • 0:37 - 0:39
    190 төрийн тэргүүний
  • 0:39 - 0:41
    9 нь л эмэгтэй.
  • 0:41 - 0:43
    Дэлхийн парламент дахь гишүүдийн
  • 0:43 - 0:45
    13 хувь нь эмэгтэйчүүд.
  • 0:45 - 0:47
    Байгууллагуудын хувьд
  • 0:47 - 0:49
    эмэгтэйчүүд удирдлага,
  • 0:49 - 0:51
    С-түвшний албан тушаал, ТУЗ-ийн гишүүдийн
  • 0:51 - 0:54
    15-16 хувийг эзэлж байна.
  • 0:54 - 0:56
    Эдгээр тоонууд 2002 оноос хойш хөдөлсөнгүй
  • 0:56 - 0:59
    харин ч буруу чиглэлд явсаар байгаа юм.
  • 0:59 - 1:01
    Түүнчлэн эмэгтэйчүүд удирддаг гэж боддог
  • 1:01 - 1:03
    ашгийн бус байгууллагуудад ч
  • 1:03 - 1:05
    удирдлагын түвшний 20 хувийг
  • 1:05 - 1:07
    эмэгтэйчүүд эзэлдэг байна.
  • 1:07 - 1:09
    Бидэнд бас нэг асуудал байгаа нь
  • 1:09 - 1:12
    эмэгтэйчүүдэд тулгардаг ажлын амжилт уу,
  • 1:12 - 1:15
    хувийн амьдрал уу гэх хүндхэн сонголт.
  • 1:15 - 1:17
    Гэрлэсэн ахлах менежерүүдийн дунд
  • 1:17 - 1:20
    АНУ-д саяхан хийгдсэн судалгаагаар
  • 1:20 - 1:23
    3 гэрлэсэн эрэгтэй тутмын
    2 нь хүүхэдтэй бол
  • 1:23 - 1:26
    эмэгтэйчүүдийн хувьд
    1 нь л хүүхэдтэй байх юм.
  • 1:26 - 1:28
    Хэдэн жилийн өмнө би Нью-Йоркод
  • 1:28 - 1:30
    нэг уулзалт хийсэн юм.
  • 1:30 - 1:32
    Бид бүгдийн төсөөлдөг Нью-Йоркийн чамин
  • 1:32 - 1:34
    хувийн өмчийн оффисуудын нэгэнд болсон.
  • 1:34 - 1:37
    Би уулзалтанд орлоо.
    Уулзалт бараг 3 цаг үргэлжлэв.
  • 1:37 - 1:40
    2 цагийн дараа бие засах хэрэгтэй болоход
  • 1:40 - 1:42
    бүгд босч зогссон.
  • 1:42 - 1:44
    Уулзалт зохион байгуулж буй хамтрагч маань
  • 1:44 - 1:46
    ихэд сандарч байгаа харагдав.
  • 1:46 - 1:49
    Тэгэхэд би түүнийг өөрийнхөө
    оффист эмэгтэйчүүдийн 00 өрөө
  • 1:49 - 1:51
    хаана байдгийг мэддэггүй
    гэдгийг ойлголоо.
  • 1:51 - 1:54
    Тэд дөнгөж нүүж ирсэн юм
    болов уу гэж бодоод
  • 1:54 - 1:56
    нүүлгэлтийн хайрцаг хайхад
    тийм зүйл харагдсангүй.
  • 1:56 - 1:59
    Тэгээд "Та нар энэ оффист дөнгөж
    нүүж ирсэн юм уу?" гэхэд
  • 1:59 - 2:01
    тэр "Үгүй ээ, бид энд
    бараг жил болж байна" гэв.
  • 2:01 - 2:04
    Би "Та намайг бүтэн жилийн хугацаанд
  • 2:04 - 2:06
    энэ оффист хэлэлцээр хийж байгаа
  • 2:06 - 2:09
    цор ганц эмэгтэй гэж хэлж байна уу?" гэхэд
  • 2:09 - 2:10
    тэр над руу хараад
  • 2:10 - 2:13
    "Тийм ээ, эсвэл та угаалгын өрөө
    ашиглах хэрэгтэй болсон
  • 2:13 - 2:16
    цор ганц нь байх" гэсэн юм. (Инээлдэв)
  • 2:16 - 2:19
    Эндээс дараахь асуултууд гарч ирч байна:
  • 2:19 - 2:21
    бид үүнийг яаж засах вэ,
  • 2:21 - 2:24
    тэдгээр тоонуудыг яаж өөрчлөх вэ,
  • 2:24 - 2:27
    үүнийг яаж өөрчлөх вэ?
  • 2:27 - 2:29
    Би яриагаа эмэгтэйчүүдийг
  • 2:29 - 2:31
    ажиллах талбарт тогтоон барих талаар
  • 2:31 - 2:33
    ярьж эхлүүлмээр байна.
  • 2:33 - 2:34
    Учир нь би үүнийг л хариулт
  • 2:34 - 2:36
    гэж бодож байгаа юм.
  • 2:36 - 2:37
    Ажиллах талбарын
  • 2:37 - 2:38
    өндөр цалинтай хэсэгт,
  • 2:38 - 2:41
    ирээдүйд удирдагч болохоор хүмүүст,
  • 2:41 - 2:43
    Форчун 500 гүйцэтгэх захирлын албанд
  • 2:43 - 2:45
    эсвэл эдгээртэй дүйцэхүйц салбаруудад
  • 2:45 - 2:47
    миний ойлгосноор, гол асуудал бол
  • 2:47 - 2:49
    эмэгтэйчүүд цөөрч байгаа явдал юм.
  • 2:49 - 2:51
    Хүмүүс үүний тухай одоо маш их ярьж байна.
  • 2:51 - 2:54
    Компаниудад байх хэрэгтэй
    уян хатан цагийн хуваарь,
  • 2:54 - 2:57
    ментор хөтөлбөр, үйлчилгээ
    зэргийн тухай ярих болжээ.
  • 2:57 - 2:58
    Би өнөөдөр
    эдгээрийн талаар ярихгүй,
  • 2:58 - 3:00
    хичнээн чухал хэдий ч би ярихгүй.
  • 3:00 - 3:02
    Би өнөөдөр бид хувь хүн
    талаасаа юу хийж чадах вэ
  • 3:02 - 3:04
    гэдэгт ач холбогдол өгмөөр байна.
  • 3:04 - 3:06
    Бид өөрсөддөө хэлэх хэрэгтэй зурвас юу вэ?
  • 3:06 - 3:08
    Хамтарч ажилладаг,
    бидний төлөө
  • 3:08 - 3:10
    ажилладаг эмэгтэйчүүдэд
    хэлэх зурвас юу вэ?
  • 3:10 - 3:11
    Бид охиддоо хэлэх
    зурвас юу вэ?
  • 3:11 - 3:14
    Би энэ ярианд ямар
    нэгэн шүүмж байхгүй
  • 3:14 - 3:16
    гэдгийг тодорхой хэлмээр байна.
  • 3:16 - 3:18
    Надад зөв хариулт байхгүй.
  • 3:18 - 3:20
    Надад өөртөө ч өгөх зөв хариулт байхгүй.
  • 3:20 - 3:23
    Даваа гаригт би өөрийн амьдардаг
    Сан Францискогоос
  • 3:23 - 3:25
    энэ хэлэлцүүлэгт оролцохоор гарсан юм.
  • 3:25 - 3:28
    3 настай охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөд
  • 3:28 - 3:30
    тэр миний хөлийг тэврээд
  • 3:30 - 3:32
    "Ээж ээ, онгоцонд битгий суу" гэж уйлсан.
  • 3:32 - 3:35
    Энэ нь маш хэцүү байдаг.
    Заримдаа би буруутай мэт санагддаг.
  • 3:35 - 3:37
    Би гэртээ байдаг эсвэл ажил хийдэг,
  • 3:37 - 3:39
    ийм зүйлийг мэдэрдэггүй
  • 3:39 - 3:41
    ямар ч эмэгтэй байдаггүй гэдгийг мэднэ.
  • 3:41 - 3:44
    Тиймээс бүх хүн ажил хийх нь
  • 3:44 - 3:46
    зөв гэж хэлж байгаа юм биш шүү.
  • 3:46 - 3:49
    Миний өнөөдрийн яриа
    ажилдаа үлдэх хүсэлтэй байгаа
  • 3:49 - 3:51
    танд өгөх зөвлөгөө байх болно.
  • 3:51 - 3:53
    Миний бодлоор 3 зөвлөгөө байна.
  • 3:53 - 3:56
    1-рт, ширээнд суу.
  • 3:56 - 3:59
    2-рт, хамтрагчаа жинхэнэ хамтрагч болго.
  • 3:59 - 4:03
    3-рт, өөрөө явахаасаа өмнө битгий яв.
  • 4:03 - 4:05
    Дугаар 1: ширээнд суу.
  • 4:05 - 4:07
    Фэйсбүүк дээр хэдхэн долоо хоногийн өмнө
  • 4:07 - 4:10
    бид төрийн нэгэн өндөр
    албан тушаалтныг урив.
  • 4:10 - 4:12
    Тэр Силликон Валлигийн зарим компаниудын
  • 4:12 - 4:15
    гүйцэтгэх захирлуудтай уулзахаар ирсэн.
  • 4:15 - 4:17
    Хүн бүр ширээнд суув.
  • 4:17 - 4:20
    Тэгэхэд түүний хэлтсийн
    нэлээд ахлах түвшингийн
  • 4:20 - 4:22
    2 эмэгтэй түүнтэй хамт ирсэн байв.
  • 4:22 - 4:25
    Би тэдэнд "Ширээнд суу. Алив ээ,
    ширээнд ойртон суу" гэхэд
  • 4:25 - 4:28
    тэд өрөөний буланд очиж суув.
  • 4:28 - 4:30
    Коллежийн ахлах курст байхдаа
  • 4:30 - 4:33
    би Европын Оюун ухааны Түүх
    хэмээх хичээлийг сонгосон юм.
  • 4:33 - 4:35
    Коллежийн иймэрхүү зүйлд
    дуртай биш гэж үү?
  • 4:35 - 4:38
    Би үүнийг одоо хийж чаддаг ч
    болоосой гэж хүсдэг юм.
  • 4:38 - 4:40
    Би энэ хичээлийг
    өрөөний хамтрагч Керри,
  • 4:40 - 4:41
    утга зохиолын
    шилдэг оюутан,
  • 4:41 - 4:43
    тэр удалгүй гайхалтай утга зохиол
    судлаач болсон.
  • 4:43 - 4:45
    Мөн ухаалаг залуу, усан-поло тоглодог
  • 4:45 - 4:47
    анагаахын бэлтгэл ангийн,
    2-р курсын оюутан
  • 4:47 - 4:49
    эрэгтэй дүүтэйгээ үзсэн юм.
  • 4:49 - 4:51
    Бид 3 энэ хичээлийг хамт үзлээ.
  • 4:51 - 4:53
    Керри бүх номыг
  • 4:53 - 4:55
    Грек болон Латин эх хувиар нь уншиж,
  • 4:55 - 4:57
    бүх лекцүүдэд суудаг байлаа.
  • 4:57 - 4:59
    Би Англи хэлээр бүх номнуудыг уншиж,
  • 4:59 - 5:01
    ихэнхи лекцүүдэд суусан.
  • 5:01 - 5:03
    Манай дүү бага зэрэг завгүй байлаа.
  • 5:03 - 5:05
    Тэр 12 номноос 1-ийг л уншиж,
  • 5:05 - 5:07
    хэдхэн лекцэнд сууж,
  • 5:07 - 5:09
    шалгалтаас хэдхэн хоногийн өмнө
  • 5:09 - 5:12
    манай өрөөнд давтлаганд суусан.
  • 5:12 - 5:15
    Бид 3 шалгалтандаа хамт очиж суув.
  • 5:15 - 5:17
    Бид тэнд 3 цаг суусан ба
  • 5:17 - 5:19
    бидний жижиг цэнхэр тэмдэглэлийн дэвтрүүд
  • 5:19 - 5:21
    тийм ээ, би тийм хөгшин.
  • 5:21 - 5:23
    Шалгалтын дараа бид
    бие бие рүүгээ харан
  • 5:23 - 5:24
    "Хэр хийв дээ" гэж асууцгаав.
  • 5:24 - 5:26
    Керри "Бурхан минь,
    Гегелийн диалектикийн
  • 5:26 - 5:28
    үндсэн санааг зурсан
    гэж санагдахгүй байна",
  • 5:28 - 5:31
    би "Би философичдийн мөрддөг
    Жон Локийн эд хөрөнгийн онолтой
  • 5:31 - 5:34
    холбогдсон ч болоосой
    гэж үнэхээр хүсч байна" гэв.
  • 5:34 - 5:36
    Харин манай дүү
  • 5:36 - 5:39
    "Би ангидаа
    хамгийн сайн дүн авчихлаа" гэв.
  • 5:40 - 5:42
    "Чи ангид хамгийн сайн дүн авлаа гэнээ?
  • 5:42 - 5:45
    Чи юу ч мэдэхгүй шүү дээ."
  • 5:45 - 5:47
    Эдгээр явдлуудад байгаа асуудал
  • 5:47 - 5:50
    тоон баримт юу харуулсныг харуулж байна:
  • 5:50 - 5:53
    эмэгтэйчүүд зориудаар
    өөрсдийнхөө ур чадварыг дутуу үнэлдэг.
  • 5:53 - 5:55
    Эрэгтэй болон эмэгтэйчүүдийг туршихад,
  • 5:55 - 5:58
    тухайлбал голч оноотой адил
    бүрэн зорилтот шалгууруудыг асуувал
  • 5:58 - 6:00
    эрэгтэйчүүд бага зэрэг өндөр хэлж байхад
  • 6:00 - 6:03
    эмэгтэйчүүд бага зэрэг бууруулж хэлдэг.
  • 6:03 - 6:06
    Эмэгтэйчүүд ажлын байранд
    өөрсдийнхөө төлөө тохиролцдоггүй.
  • 6:06 - 6:09
    Коллежоо төгсөн ажилд орж буй
    хүмүүсийн дунд явуулсан
  • 6:09 - 6:10
    сүүлийн 2 жилийн судалгаагаар
  • 6:10 - 6:12
    хөвгүүдийн эсвэл
  • 6:12 - 6:15
    эрэгтэйчүүдийн 57 хувь нь
  • 6:15 - 6:17
    анхны цалингаа тохиролцож байхад
  • 6:17 - 6:20
    эмэгтэйчүүдийн 7-хон хувь нь
    тохиролцож байжээ.
  • 6:20 - 6:22
    Хамгийн чухал нь
  • 6:22 - 6:25
    эрэгтэйчүүд амжилтаа
    өөртэйгөө хамааруулж байхад
  • 6:25 - 6:28
    эмэгтэйчүүд бусад гадаад хүчин зүйлтэй
    холбон тайлбарлаж байв.
  • 6:28 - 6:30
    Хэрвээ та эрчүүдээс
    яагаад сайн ажиллав гэж асуувал
  • 6:30 - 6:33
    тэд "Би мундаг. Ойлгомжтой шүү дээ.
  • 6:33 - 6:36
    Яагаад асууж байгаа юм бэ" гэх болно.
  • 6:36 - 6:38
    Харин эмэгтэйчүүдээс ингэж асуувал
  • 6:38 - 6:40
    хэн нэгэн түүнд тусалсан,
  • 6:40 - 6:42
    тэд азтай байсан,
    тэд маш их хичээсэн гэж хариулна.
  • 6:42 - 6:44
    Энэ ямар хамаатай юм бэ? гэж үү.
  • 6:44 - 6:46
    Энэ маш их хамаатай.
  • 6:46 - 6:49
    Яагаад гэвэл хэн ч ширээнд биш
  • 6:49 - 6:51
    өрөөний буланд суудаггүй юм.
  • 6:51 - 6:53
    Өөрийн амжилтаа хүлээн зөвшөөрдөггүй эсвэл
  • 6:53 - 6:56
    өөрийнхөө амжилтыг ч ойлгоогүй
  • 6:56 - 6:59
    хэн ч тушаал дэвшихгүй.
  • 6:59 - 7:01
    Би хариулт
    амархан ч болоосой гэж хүсдэг.
  • 7:01 - 7:03
    Би хамтран ажилладаг
    бүхий л залуу бүсгүйчүүд,
  • 7:03 - 7:05
    эдгээр гайхалтай эмэгтэйчүүдэд
  • 7:05 - 7:07
    "Өөртөө итгэ, өөрийнхөө төлөө тохиролц.
  • 7:07 - 7:09
    Өөрийн амжилтыг эзэмш" гэж
  • 7:09 - 7:10
    хэлж чаддаг ч болоосой гэж хүсдэг.
  • 7:10 - 7:13
    Би үүнийг охиндоо хэлж чаддаг ч
    болоосой гэж хүсдэг.
  • 7:13 - 7:14
    Гэвч энэ нь тийм ч амар биш.
  • 7:14 - 7:17
    Учир нь дээр өгүүлсэн тоон баримтууд
    нэг зүйлийг харуулж байна.
  • 7:17 - 7:19
    Амжилт болон тааламжтай байдал нь
  • 7:19 - 7:22
    эрэгтэйчүүдтэй эергээр холбогдож байхад
  • 7:22 - 7:24
    эмэгтэйчүүдийн хувьд эсэргээрээ.
  • 7:24 - 7:26
    Хүн бүр толгойгоо дохиж байна,
  • 7:26 - 7:28
    учир нь бид үүнийг үнэн гэдгийг мэднэ.
  • 7:28 - 7:31
    Үүнийг маш тод харуулсан
    нэг судалгаа байна.
  • 7:31 - 7:33
    Алдарт Харвардын Бизнесийн сургуулийн
  • 7:33 - 7:35
    Хэйди Ройзен хэмээх
    эмэгтэйн тухай хийгдсэн туршилт.
  • 7:35 - 7:37
    Тэр бол Силликон Валли дэх
  • 7:37 - 7:39
    нэгэн компаний оператор бөгөөд
  • 7:39 - 7:41
    тэрээр өөрийнхөө танилуудыг ашиглан
  • 7:41 - 7:44
    маш амжилттай хөрөнгө
    оруулагч болсон билээ.
  • 7:44 - 7:46
    Тийм ч эрт үед биш ээ, 2002 онд
  • 7:46 - 7:48
    Колумбын Их сургуулийн профессор
  • 7:48 - 7:51
    нэг туршилт хийсэн ба
    "Ховард" Ройзен дээрхийг хийсэн болгов.
  • 7:51 - 7:53
    Тэрээр 2 бүлэг оюутнуудад
  • 7:53 - 7:55
    энэ кэйсийг өгөв.
  • 7:55 - 7:57
    Тэр ганцхан үгийг л сольсон:
  • 7:57 - 7:59
    "Хэйди"-г "Ховард" болгож.
  • 7:59 - 8:02
    Гэвч энэ ганцхан үг
    маш их ялгааг харуулсан юм.
  • 8:02 - 8:04
    Дараа нь тэр оюутнуудаас судалгаа авав.
  • 8:04 - 8:07
    Сайн мэдээ гэвэл
    эрэгтэй, эмэгтэй оюутнууд
  • 8:07 - 8:10
    бүгд Хэйди болон Ховардыг
    тэнцүүхэн өрсөлдөгч гэж бодсон гэв.
  • 8:10 - 8:11
    Энэ сайн хэрэг.
  • 8:11 - 8:13
    Муу мэдээ нь бүгдэд Ховард таалагдав.
  • 8:13 - 8:15
    Тэр сайн залуу.
    Та түүнтэй ажиллахыг хүснэ.
  • 8:15 - 8:17
    Та түүнтэй бүхэл өдөржин
    загасчилахыг хүснэ.
  • 8:17 - 8:19
    Хэйди?
    Тийм ч итгэлтэй биш байна л даа.
  • 8:19 - 8:22
    Тэр бага зэрэг хувиа хичээсэн бас зальжин.
  • 8:22 - 8:25
    Та түүнтэй хамтран ажиллахыг хүснэ
    гэдэгтээ итгэлгүй байна.
  • 8:25 - 8:27
    Энд л хүндрэл байгаа юм.
  • 8:27 - 8:29
    Бид охиддоо,
    хамтран ажиллагсаддаа
  • 8:29 - 8:30
    бид өөрсдөө онц дүн авч чадна
  • 8:30 - 8:32
    гэдэгтээ итгэлтэй бай,
  • 8:32 - 8:33
    албан тушаал дэвш,
  • 8:33 - 8:35
    ширээнд суу гэж хэлэх хэрэгтэй.
  • 8:35 - 8:37
    Мөн ах дүү нар нь л
    хийх хэрэгтэй
  • 8:37 - 8:38
    гэж буруу боддог ч,
  • 8:38 - 8:40
    үүнийг тэд өөрсдөө хийх
    боломж байдаг.
  • 8:40 - 8:43
    Энэ дэлхийд тэдний төлөө
    үүнийг бид хийх хэрэгтэй.
  • 8:44 - 8:46
    Энэ бүгдээс хамгийн гунигтай зүйл бол
  • 8:46 - 8:48
    үүнийг санана гэдэг үнэхээр хэцүү.
  • 8:48 - 8:50
    Миний хувьд ичмээр байдаг боловч
  • 8:50 - 8:53
    үнэхээр чухал гэж боддог
    нэгэн түүхийг ярих гэж байна.
  • 8:53 - 8:55
    Саяхан би Фэйсбүүкт
  • 8:55 - 8:57
    100 гаруй ажилчдад энэ яриаг хийсэн юм.
  • 8:57 - 9:00
    Хэдхэн цагийн дараа тэнд ажилладаг
    нэгэн залуухан эмэгтэй
  • 9:00 - 9:02
    миний жижиг ширээнээс зайтай суугаад,
  • 9:02 - 9:04
    надтай ярихыг хүсч байна гэв.
  • 9:04 - 9:06
    Би "Тэгье" гэхэд тэр сууж, бид ярилцав.
  • 9:06 - 9:08
    Тэр "Би өнөөдөр нэг зүйлийг сурлаа.
  • 9:08 - 9:10
    Би гараа өргөсөөр байх хэрэгтэйг
    сурлаа" гэхэд
  • 9:10 - 9:12
    би "Юу гэсэн үг вэ?" гэж асуув.
  • 9:12 - 9:14
    Тэр "Та энэ яриаг хийж байхдаа
  • 9:14 - 9:16
    дахин 2 асуултанд хариулъя гэсэн.
  • 9:16 - 9:18
    Би бусад олон хүмүүсийн адил
    гараа өргөж байсан,
  • 9:18 - 9:20
    та 2 асуултанд хариулсан.
  • 9:20 - 9:22
    Би гараа буулгахдаа
    бусад бүх эмэгтэй гараа буулгасан ч,
  • 9:22 - 9:24
    дараа нь та зөвхөн эрчүүдээс
  • 9:24 - 9:26
    дахин асуулт авч байсныг
    анзаарсан юм" гэв.
  • 9:26 - 9:28
    Тэгээд би бодлоо.
  • 9:28 - 9:32
    Хөөх, хэрвээ би биш юм бол
    өөр хэн үүнд санаа тавих юм бэ гэж.
  • 9:32 - 9:34
    Яг энэ яриаг хийж байхдаа,
  • 9:34 - 9:35
    энэ ярианы үеэр
  • 9:35 - 9:38
    бүгд гараа өргөсөөр байхад
  • 9:38 - 9:41
    эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү боломж
  • 9:41 - 9:44
    хүртдэг гэдгийг компани, байгууллагынхаа
  • 9:44 - 9:46
    менежерийн хувьд хэр сайн
  • 9:46 - 9:49
    анзаарч харж чадаж байгаа бэ?
  • 9:49 - 9:52
    Бид эмэгтэйчүүдийг
    ширээнд суулгах хэрэгтэй.
  • 9:52 - 9:55
    (Алга ташилт).
  • 9:55 - 9:57
    Зөвлөгөө 2:
  • 9:57 - 9:59
    Өөрийн хамтрагчаа жинхэнэ хамтрагч болго.
  • 9:59 - 10:01
    Бид гэртээ гаргадгаасаа
    илүү хөгжил дэвшлийг
  • 10:01 - 10:04
    ажиллах талбарт гаргадаг
    гэдэгт итгэлтэй болсон.
  • 10:04 - 10:07
    Үүнийг тоо баримт маш тод харуулна.
  • 10:07 - 10:09
    Бүтэн цагийн ажил хийдэг,
  • 10:09 - 10:11
    хүүхэдтэй эмэгтэй болон
    эрэгтэй хүмүүсийн хувьд
  • 10:11 - 10:14
    эмэгтэй нь эрэгтэйгээс
    2 дахин их гэрийн ажил хийж,
  • 10:14 - 10:16
    мөн эрэгтэйгээс 3 дахин их хугацаанд
  • 10:16 - 10:19
    хүүхэд хардаг байна.
  • 10:19 - 10:21
    Эндээс эмэгтэй 2 юмуу 3 ажилтай,
  • 10:21 - 10:23
    эрэгтэй нь ганцхан ажилтай
    болох нь харагдана.
  • 10:23 - 10:25
    Нэг нь гэртээ байх шаардлага
    гарвал хэн нь ажлаасаа
  • 10:25 - 10:27
    гардаг гэж та бодож байна?
  • 10:27 - 10:28
    Үүний шалтгаанууд маш төвөгтэй,
  • 10:28 - 10:30
    үүнд тухай ярих цаг ч байхгүй.
  • 10:30 - 10:31
    Гэхдээ би үүний шалтгааныг
  • 10:31 - 10:33
    бүтэнсайны хөлбөмбөгийн
    тэмцээн үзэх,
  • 10:33 - 10:35
    эсвэл залхуурал гэж бодохгүй байна.
  • 10:35 - 10:36
    Би шалтгааныг
    маш төвөгтэй гэж боддог.
  • 10:36 - 10:38
    Нийгмээрээ бид хөвгүүдийг
  • 10:38 - 10:40
    охидуудаас илүү амжилтанд хүрэхийг
  • 10:40 - 10:42
    шахдаг гэж би боддог.
  • 10:42 - 10:44
    Би гэртээ байдаг, гэртээ ажилладаг
  • 10:44 - 10:46
    эрчүүд ажил хийдэг эхнэрээ дэмждэг,
  • 10:46 - 10:48
    энэ нь хэцүү байдаг гэдгийг мэднэ.
  • 10:48 - 10:50
    Намайг Ээж ба Би гэдэг юманд явахад
  • 10:50 - 10:52
    тэнд нэг аав байсан.
  • 10:52 - 10:54
    Бусад ээжүүд түүнтэй тоглодоггүй
  • 10:54 - 10:56
    болохыг анзаарсан.
  • 10:56 - 10:58
    Энд л асуудал байгаа юм.
  • 10:58 - 11:01
    Учир нь хэрвээ бид
    бүгдийг эрх тэгш болгож,
  • 11:01 - 11:04
    эмэгтэйчүүдийг ажлын талбарт
    үлдээмээр байгаа бол,
  • 11:04 - 11:06
    гэрээсээ ажиллана гэдэг
    ямар ч хүний хувьд
  • 11:06 - 11:07
    дэлхий дээрх хамгийн хэцүү ажил тул
  • 11:07 - 11:09
    бид үүнд ач холбогдол өгөх хэрэгтэй.
  • 11:09 - 11:11
    (Алга ташилт).
  • 11:11 - 11:13
    Судалгаагаар тэнцүү орлоготой,
  • 11:13 - 11:15
    тэнцүү үүрэг хариуцлагатай гэр бүлийн
  • 11:15 - 11:17
    тэн хагас нь салдаг болохыг харж болно.
  • 11:17 - 11:20
    Энэ нь тэнд байгаа хүн бүрт хангалттай
  • 11:20 - 11:22
    урам зориг өгөөгүй бол тэд илүү
  • 11:22 - 11:24
    Би үүнийг яаж тайзан дээр хэлэх юм бэ?
  • 11:24 - 11:27
    тэд бие биенээ
    Библийн утгаар илүү мэдэх хэрэгтэй.
  • 11:27 - 11:29
    (Дуу алдав).
  • 11:29 - 11:31
    Зөвлөгөө 3:
  • 11:31 - 11:33
    Өөрөө явахаасаа өмнө битгий яв.
  • 11:33 - 11:37
    Эмэгтэйчүүдийн ажилдаа
    үлдэх шалтаг шалтгаан нь
  • 11:37 - 11:39
    -- Би үүнийг үргэлж хардаг --
  • 11:39 - 11:44
    эргээд тэдний гарах шалтгаан
    болдог нь тун хачирхалтай.
  • 11:44 - 11:46
    Ийм зүйл болсон юм.
  • 11:46 - 11:48
    Бид завгүй байв. Бүгд завгүй.
    Эмэгтэй ч завгүй.
  • 11:48 - 11:51
    Гэтэл тэр хүүхэдтэй болох талаар
    бодож эхлэв.
  • 11:51 - 11:54
    Тэр хүүхэдтэй болох талаар бодож эхэлсэн
    тэр агшнаас
  • 11:54 - 11:56
    хүүхдэд бэлдэж эхэлсэн.
  • 11:56 - 12:00
    "Би яаж ажлын төлөвлөгөөндөө
    үүнийг багтаах вэ?"
  • 12:00 - 12:02
    Чухамдаа тэр агшнаас хойш
  • 12:02 - 12:05
    тэр гараа өргөхгүй,
  • 12:05 - 12:08
    хөгжил дэвшил хайхгүй,
    шинэ төслүүд авахгүй,
  • 12:08 - 12:10
    "Би. Би үүнийг хийхийг хүсч байна."
    гэхээ болино.
  • 12:10 - 12:12
    Тэр ухарч эхлэнэ.
  • 12:12 - 12:14
    Асуудал бол
  • 12:14 - 12:17
    бүгдээрээ түүнийг тэр өдөр
    жирэмсэн болсон гэж үзье, тэр өдрөөс
  • 12:17 - 12:20
    жирэмсний 9 сар, 3 сарын жирэмсний амралт,
  • 12:20 - 12:22
    эргээд хэвэндээ орох 6 сар,
  • 12:22 - 12:24
    маш хурдан өнгөрөх 2 жил.
  • 12:24 - 12:26
    Миний харснаар ихэнх тохиолдолд
  • 12:26 - 12:28
    сүй тавих, хуримаа хийх,
  • 12:28 - 12:31
    хүүхэдтэй болохоор хичээх тухай
  • 12:31 - 12:33
    эмэгтэйчүүд хэтэрхий эрт бодож эхэлдэг.
  • 12:33 - 12:35
    Нэг эмэгтэй энэ талаар
    надтай уулзахаар ирэв.
  • 12:35 - 12:37
    Надад тэр их залуу харагдаж байв.
  • 12:37 - 12:41
    Би "Та хоёр хүүхэдтэй болох
    талаар бодож байгаа юм уу" гэхэд
  • 12:41 - 12:43
    "Үгүй ээ, би гэрлээгүй."
  • 12:43 - 12:45
    Түүнд найз залуу ч байгаагүй.
  • 12:45 - 12:47
    "Чи үүний талаар
    дэндүү эрт бодож байна."
  • 12:47 - 12:49
    гэж би түүнд хэлсэн юм.
  • 12:49 - 12:52
    Гэхдээ гол нь та нэгэнт чимээгүйхэн
  • 12:52 - 12:55
    ухарч эхлэсэн бол юу болох вэ?
  • 12:55 - 12:57
    Үүгээр дайрч өнгөрсөн хүн бүр
    бас би танд хэлмээр байна.
  • 12:57 - 13:00
    Гэртээ нэгэнт хүүхэдтэй болсон бол
    ажилдаа буцаж очиход
  • 13:00 - 13:02
    ажил тань маш сайн байх хэрэгтэй шүү.
  • 13:02 - 13:04
    Учир нь хүүхдээ гэртээ
    үлдээнэ гэдэг маш хэцүү.
  • 13:04 - 13:06
    Таны ажил урам өгөхүйц байх хэрэгтэй.
  • 13:06 - 13:08
    Таны ажил таныг сорьсон байх хэрэгтэй.
  • 13:08 - 13:11
    Танд өөрчлөлт хийж буй
    сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй.
  • 13:11 - 13:14
    Мөн хэрэв 2 жилийн өмнө та биш,
  • 13:14 - 13:16
    таны хажууд суудаг залуу
    тушаал дэвшсэн бол,
  • 13:16 - 13:18
    3 жилийн өмнө та шинэ боломжуудыг
  • 13:18 - 13:22
    хайхаа больсон бол та уйдах л болно.
  • 13:22 - 13:25
    Учир нь та хөлөө хаазан дээр
    гишгэсээр байх хэрэгтэй байсан.
  • 13:25 - 13:27
    Өөрөө явахаасаа өмнө битгий яв.
  • 13:27 - 13:29
    Үлд.
  • 13:29 - 13:31
    Хүүхэдтэй болж амралт аван ажлаа орхих
  • 13:31 - 13:33
    тэр өдрийг хүртэл
  • 13:33 - 13:35
    хөлөөрөө хаазан дээр гишгэсээр бай
  • 13:35 - 13:37
    тэгээд шийдвэрээ гарга.
  • 13:37 - 13:40
    Урьдчилан алсын шийдвэрийг битгий гарга,
  • 13:40 - 13:44
    ялангуяа хийж байгаагаа
    төдийлөн ухамсарлахгүй байвал.
  • 13:44 - 13:46
    Харамсалтай нь миний үеийнхэн
  • 13:46 - 13:48
    манлайлал дахь тоонуудыг өөрчлөхгүй нь ээ.
  • 13:48 - 13:50
    Тэд зүгээр л хөдлөхгүй байна.
  • 13:50 - 13:53
    Бид хүн амын 50 хувьд нь очихгүй байна
  • 13:53 - 13:56
    миний үед, аль ч салбарын манлайд
  • 13:56 - 13:58
    [эмэгтэйчүүд] 50 хувьд нь хүрэхгүй.
  • 13:58 - 14:01
    Гэхдээ би ирээдүй үе маань
    чадна гэдэгт найдаж байгаа.
  • 14:02 - 14:04
    Миний бодлоор улс үндэстний талыг,
  • 14:04 - 14:06
    компаниудын талыг
    эмэгтэйчүүд удирдах
  • 14:06 - 14:07
    тэр дэлхий
  • 14:07 - 14:09
    сайхан дэлхий байх болно.
  • 14:09 - 14:11
    Гэхдээ энэ нь хэдийгээр их тустай ч
  • 14:11 - 14:14
    хүмүүс зөвхөн эмэгтэй ариун цэврийн өрөө
    хаана байдгийг мэдэх хэрэгтэй
  • 14:14 - 14:15
    гэсэн үг биш юм.
  • 14:15 - 14:17
    Би сайхан дэлхий бий болно гэж боддог.
  • 14:18 - 14:19
    Би 2 хүүхэдтэй.
  • 14:19 - 14:22
    Миний хүү 5 настай, охин маань 2 настай.
  • 14:22 - 14:24
    Би хүүгээ ажиллах талбар эсвэл гэртээ
  • 14:24 - 14:27
    хувь нэмрээ бүрэн оруулах
    сонголттой байгаасай гэж хүсдэг.
  • 14:27 - 14:29
    Би охиноо зөвхөн амжилтанд хүрэх бус,
  • 14:29 - 14:31
    харин түүний амжилтуудыг нь үнэлж
  • 14:31 - 14:33
    сайшаадаг байгаасай гэж хүсдэг.
  • 14:33 - 14:35
    Баярлалаа.
  • 14:35 - 14:37
    (Алга ташилт)
Title:
Яагаад бидний дунд эмэгтэй манлайлагчид цөөн байдаг вэ
Speaker:
Шэйрил Сандберг
Description:

Фэйсбүүкийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандберг яагаад эрчүүдээс цөөн эмэгтэйчүүд ажил мэргэжлийнхээ манлайд гардаг вэ гэдгийг хараад ахлах түвшинд хүрэхийн төлөө зорьж буй эмэгтэйчүүдэд 3 зөвлөмжийг өгчээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:37

Mongolian subtitles

Revisions