Бүгдээрээ а=7 b=-4 байх үед a2+10b-8 хэмээх илэрхийллийг бодоцгооё.
Тиймээс бид илэрхийллийг бодохын тулд а хувьсагчийн оронд 7-г b хувьсагчийн оронд -4г орлуулах хэрэгтэй.
Учир нь a=7 b=-4 байх үеийг бодож байгаа билээ. Харин одооо бодоцгооё.
Тиймээс бид илэрхийлэлд "а" хувьсагч орсон бүх газарт тэнд 7-г орлуулж тавих ёстой. "а" квадратын оронд бид 7-н квадратыг бичиж 7*7+10b гэж бичих ёстой.
Харин b-н оронд b=-4 учир -4г орлуулна.
Тиймээс b байгаа газар -4г орлуулж 10*-4 болгож бодно.
Үүний дараагаар бидэнд -8 байгаа. Одоо харин бүгдээрээ эдгээр тооонуудаа бодох хэрэгтэй.
7-н квадрат нь 49тэй тэнцэнэ. Мөн 10*-4=-40 болно, Энэ үед үйлдлийн дарааллыг санах хэрэгтэй.
Үржүүлэх үйлдэл нь нэмэх үйлдлийн өмнө ордог учраас бид эхлээд үүнийг үржүүлж байгаа юм.Хариу нь 10*-4=-40 болно.
Дараа нь бидэнд -8 байгаа.
Энэ бүхэн нийлээд 49+(-40) болох бөгөөд энэ нь 49-40 болох буюу хариу нь 49-40=9 болно.
Дараагаар нь бид 9+(-8)ыг бодох хэрэгтэй. Хариу=1 болно.
49-40-8=1 болно. Ингээд л боллоо.
Бид a=7 b=-4 байх үеийг илэрхийллийг бодлоо.