0:00:03.836,0:00:07.140 Виртуалчлал бол миний ажлын гол цөм хэсэг. 0:00:07.678,0:00:10.449 Би дэлхийн эрүүл мэндийн хичээл заадаг. 0:00:10.548,0:00:13.231 Мөн зөвхөн тоо баримттай байх нь хангалттай бус гэдгийг би мэднэ. 0:00:13.231,0:00:17.920 Би түүнийг тааламжтай бөгөөд ойлгогдхуйц замаар хүмүүст харуулах ёстой. 0:00:17.920,0:00:22.303 Одоо би урьд өмнө амьдралдаа хэзээ хийж үзээгүй нэгэн зүйлийг туршиж үзэх гэж байна. 0:00:22.303,0:00:25.182 Мэдээллийг бодит орон зайд амьлуулах, 0:00:25.182,0:00:28.526 техникийн багаас бага зэргийн тусламжтайгаар. 0:00:29.311,0:00:33.375 За ингээд, эхлээд эрүүл мэндийн тэнхлэг. 0:00:33.375,0:00:38.640 Наслалт 25 жилээс 75 жил. 0:00:38.640,0:00:41.177 Энд доор, хөрөнгө баялагийн тэнхлэг: 0:00:41.177,0:00:46.550 Нэг хүнд ногдох орлого: 400, 4,000 болон 40,000 доллар 0:00:46.550,0:00:50.334 Тэгэхээр энд доор ядуу буурай болон өвчлөлтэй, 0:00:50.334,0:00:51.904 харин энд дээр чинээлэг болон эрүүл. 0:00:53.473,0:00:58.520 Одоо би 200 жилийн өмнөх дэлхийг харуулах гэж байна, 0:00:58.520,0:01:00.291 1810 онд. 0:01:00.291,0:01:01.962 Энд бүх улсууд: 0:01:01.962,0:01:08.099 Eвроп бор, Ази улаан, Дундад Ази ногоон, Африк өмнөд хэсэг Сахара цэнхэр, 0:01:08.099,0:01:09.622 тэгээд Америкууд шараар. 0:01:09.622,0:01:13.300 Мөн улсын хэмжээний бөмбөлөг хүн амын хэмжээг харуулж байна. 0:01:13.300,0:01:17.375 1810 онд, энд доод хэсгээр нилээд бөөгнөрсөн байдалтай байна, тийм биш гэж үү? 0:01:17.375,0:01:19.409 Бүх улс орнууд өвчтэй болоод ядуу байж, 0:01:19.409,0:01:23.155 бүх улсуудад наслалт 40-өөс доош 0:01:23.155,0:01:26.957 тэгээд зөвхөн Их Британи болон Нидерланд үл ялиг чинээлэг, 0:01:26.957,0:01:28.553 гэхдээ тийм ч их биш. 0:01:28.553,0:01:30.201 Тэгэхээр одоо, би дэлхийг эхлүүлье. 0:01:31.970,0:01:36.603 Үйлдвэрлэлийн хувьсгал Европын болон хаа нэг орнуудыг 0:01:36.603,0:01:38.578 үлдсэн хэсгээс холдоход хүргэсэн, 0:01:38.578,0:01:41.433 гэхдээ Ази болон Африкийн колончлогдсон орнууд 0:01:41.433,0:01:43.610 тэр доор гацаж үлдсэн. 0:01:43.610,0:01:47.421 Тэгээд аажмаар Барууны орнууд улам бүр эрүүлжсээр, эрүүлжсээр. 0:01:47.467,0:01:51.313 Одоо бид Дэлхийн Нэгдүгээр Дайны 0:01:51.313,0:01:52.936 нөлөөг үзүүлэхээр удааширж байна, 0:01:52.936,0:01:57.672 мөн Испанийн ханиад томууны халдварлалт. Ямар гамшиг вэ! 0:01:57.672,0:02:02.403 Одоо би 1920 оод болон 1930 аад он руу хурдлан орж байна. 0:02:02.403,0:02:04.042 Тэгээд Их Уналтын үл тооцвол, 0:02:04.119,0:02:05.880 барууны орнууд 0:02:05.880,0:02:07.426 илүү их баялаг, эрүүл мэндийг чиглэн цойлж байна. 0:02:07.426,0:02:09.540 Япон болон зарим орнууд дагахаар оролдовч 0:02:09.540,0:02:11.440 ихэнх орнууд тэнд доор хэвэндээ үлдэв. 0:02:11.440,0:02:15.117 Одоо, Дэлхийн Хоёрдугаар дайны эмгэнэлт явдлын дараа, 0:02:15.117,0:02:18.512 бид дэлхийн 1948 оныг харахыг тулд энд түр зогсоё. 0:02:18.512,0:02:22.926 1948 он бол агуу жил байлаа: дайн дуусаж, 0:02:22.926,0:02:26.098 Швед орон Өвлийн Олимпийн медалийн тавцанг бүрхэж, 0:02:26.098,0:02:27.675 бас би төрж байсан. 0:02:27.675,0:02:30.763 Гэхдээ дэлхийн улс орнуудын дундах өөрчлөлтүүд 0:02:30.763,0:02:32.463 урьд өмнө байгаагүйгээр их байлаа. 0:02:32.463,0:02:36.525 Америкийн Нэгдсэн Улс хамгийн түрүүнд, Япон хоцролгүй дагасаар, 0:02:36.555,0:02:38.691 Бразил нилээд хажуу талд нь, 0:02:38.691,0:02:42.742 Иран улс газрын тосноосоо арай илүү хөрөнгөжсөн хэдий ч богино наслалттай хэвээр байлаа. 0:02:42.742,0:02:45.559 Мөн Азийн томоохон орнууд: 0:02:45.559,0:02:47.943 Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладеш болон Индонезийн 0:02:47.943,0:02:50.343 орнууд ядуу болон өвчлэлтэй хэвээр энд доор байна, 0:02:50.343,0:02:52.371 гэвч юу болох гээд байгааг хардаа! 0:02:52.371,0:02:53.962 За энд дахиад! 0:02:53.962,0:02:57.384 Миний амьдралын туршид өмнөх колонууд тусгаар тогнолоо олж, 0:02:57.384,0:03:00.188 тэгээд дараа нь эцэст нь тэдгээр орнууд улам улам эрүүлжсээр, 0:03:00.188,0:03:00.950 эрүүлжсээр, 0:03:00.950,0:03:02.403 бас эрүүлжсээр. 0:03:02.403,0:03:06.131 Тэгээд 1970 аад онд, Ази болон Латин Америкийн орнууд 0:03:06.131,0:03:08.562 Барууны орнуудыг гүйцэж түрүүлж эхлэв: 0:03:08.562,0:03:10.715 тэд хөгжиж буй эдийн засагтай боллоо. 0:03:10.715,0:03:12.415 Африкийн зарим орнууд дагаж, 0:03:12.415,0:03:14.454 зарим Африкчууд иргэний дайнуудтай гацаж үлдэн 0:03:14.454,0:03:15.954 бусад нь ХДХВ-д нэрвэгдэв. 0:03:15.954,0:03:18.454 Одоо бид энд өнөөгийн дэлхийг 0:03:18.454,0:03:21.598 хамгийн сүүлийн үеийн тоо баримттай нь харж байна. 0:03:22.859,0:03:25.440 Ихэнх хүмүүс өнөөдөр дунд түвшинд нь амьдардаг. 0:03:25.440,0:03:28.068 Гэвч түүний зэрэгцээ нилээд томоохон өөрчлөлтүүд 0:03:28.068,0:03:30.237 чинээлэг болон чинээлэг бус орнуудын хооронд байсаар, 0:03:30.237,0:03:34.098 мөн асар их хэмжээний тэгш бус байдлууд орнуудын дотор оршсоор байв. 0:03:34.098,0:03:36.560 Эдгээр бөмбөлөгүүд улсын дундаж харуулж байна, 0:03:36.560,0:03:38.120 гэхдээ би үүнийг хэсэгчлэн хувааж үзэж болно. 0:03:38.120,0:03:41.160 Хятадыг авч үзье, би үүнийг мужуудад хэсэгчлэн задлая. 0:03:41.160,0:03:44.052 Шанхай тэнд байна. 0:03:44.052,0:03:47.680 Энэ орон өнөөдрийн Италитай тэнцүү хэмжээний баялаг болон эрүүл мэндтэй. 0:03:47.680,0:03:51.077 Харин энд ядуу буурай, далайгаас алслагдсан муж болох Guizhou, 0:03:51.077,0:03:52.403 Энэ яг л Пакистантай адил 0:03:52.403,0:03:54.912 тэгээд үүнийг би цааш нь хэсэгчлэн үзвэл 0:03:54.912,0:03:57.800 хөдөөгийн хэсгүүд нь Африкийн Гана улстай ижил. 0:04:01.100,0:04:03.462 Тэгээд өнөөгийн эдгээр том өөрчлөлтүүдийг үл харгалзвал, 0:04:05.133,0:04:06.805 бид 200 жилийн гайхалтай дэвшилтийг харчихаад байна. 0:04:06.805,0:04:08.741 Барууны болон бусад үлдсэн орнуудын түүхийн 0:04:08.741,0:04:10.449 тэрхүү том зай одоо бараг дуусаж байна. 0:04:10.449,0:04:15.216 Бид бүхэлдээ нэгэн шинэ дэлхий боллоо, 0:04:15.216,0:04:17.609 тэгээд би ирээдүйн чиг хандлагыг 0:04:17.609,0:04:20.496 туслалцаа, худалдаа, байгальд хоргүй технологи болон энх тайван байдлаар төсөөлж байна. 0:04:20.496,0:04:23.242 Энэ бол хэрэгжиж болохуйц зүйл, хүн бүр үүнийг 0:04:24.381,0:04:25.520 эрүүл-чинээлэг булан руу авч ирж чадна. 0:04:27.689,0:04:30.683 За тэгэхээр таны сүүлийн цөөхөн хэдэн минутад үзсэн зүйл бол 0:04:30.714,0:04:33.602 200 орнуудын үйл явдал, 0:04:33.602,0:04:36.160 200 гаруй жил болон түүнээс цааш харуулсан. 0:04:36.160,0:04:40.200 120.000 ширхэг зураг агуулагдсан. 0:04:40.250,0:04:43.000 Нилээд аятайхан байгаа биз, тиймүү?